КPOP

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-ийн ideal type

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa олон нэвтрүүлгийн үеэр ярилцлага өгөхдөө жүжигчин Gong Yoo-г дэмждэг гэдгээ илэрхийлэн бүр өөрийнхөө ideal type-аар нэрлэсэн юм. Ингээд Gong Yoo-ийн талаар дурссан мөчүүдийг харцгаая.

1.Лизагийн мөрөөдөл биелэхэд ганцхан зураг л хангалттай.

Knowing Bros нэвтрүүлгийн үеэр lisa өөрийн нэгэн хүслээ хэлсэн бөгөөд хөөрхөн царай гарган “Миний хүсэл бол Gong Yoo-тай зураг авахуулах” гэж хэлсэн юм.

2.Түүний тоглосон драмыг нэг биш олон удаа үзэх

Лизагийн Солонгос хэл сурсан арга нь олон удаа драма үзсэн гэдгийг фенүүд нь мэдэж байгаа байх.”Би К-Драма их үздэг. Би ‘Goblin’-д үнэхээр дуртай, тиймээс би үүнийг саяхан дахин үзсэн. Би Gong Yoo-д хайртай.” хэмээн хэлсэн юм.

3.Дебютээ хийхээс өмнөх богино үс

Лиза дадлагажигч болохоосоо өмнө мөрөндөө хүрээгүй тийм богино үстэй байсан. Японд өгсөн ярилцлагын үеэр тэрээр өөрийн үзсэн K-Drama-н дүрээс санаа авсан гэж мэдэгджээ. Gong Yoo-гийн шүтэн бишрэгч учраас жүжигчний гол дүрд тоглосон Coffee Prince киноны Yoon Eun Hye-ийн үсний засалтаас санаа авсан гэдэг.

4.Гишүүд хүртэл Gong Yoo-г Lisa-д чухал гэдгийг мэддэг

Нэвтрүүлгийн үеэр Rose Lisa-ийн ideal type-ийг таах гэж оролдсон бөгөөд эргэлзэлгүй Gong Yoo гэсэн юм.

5.Жүжигчинтэй хэн ч өрсөлдөж чадахгүй

Knowing Bros-ийн багийнхан түүнээс түүний үнэнч байдлыг шалгах асуулт тавьжээ.Gong Yoo-г Тайланд дахь гэртээ урьсан нь дээр үү эсвэл knowing bros-ийн долоон гишүүнийг урьсан нь дээр үү гэж асуусан бөгөөд Лиза хариуд нь Ээж нь бас Gong Yoo-гийн шүтэн бишрэгч бөгөөд түүнтэй уулзахдаа баяртай байх болно гэж хариулсан юм. Хариулт нь ойлгомжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
6
+1
41
+1
6
+1
2
+1
2
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!