K- Драма

Squid Game 2-р улирлын талаарх таамаглалууд

Squid Game-ийн зохиолч Hwang Dong Hyuk болон Netflix нар 2р улирал гарсныг баталсан байна. Тэгвэл 2р бүлэг дээр юу гарах талаарх таамаглалтай танилцацгаая.

1.Энэ бол өмнөх анги биш үргэлжлэл

Цуврал дууссаны дараа шүтэн бишрэгчид 2-р улирал ямар чиглэлд явж болох талаар таамаглаж эхэлсэн. Hwang Dong Hyuk Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа “Ги Хун буцаж ирнэ. Тэр дэлхийн төлөө ямар нэгэн зүйл хийх болно.” Энэ нь Squid Game 2 нь 1-р улирал дууссан газраасаа үргэлжлэнэ гэдгийг илтгэж байгаа юм.

2.V.I.P нар үнэхээр хуучин тоглогчид мөн үү?

1-р улиралд үзүүлсэн архиваас бид тоглоомууд дэлхийн өнцөг булан бүрт хэдэн арван жилийн турш явагдсаныг мэдэж авсан бөгөөд Ги Хун шиг ялагчдыг их хэмжээний мөнгөн шагналаар шагнасан байх магадлалтай.

3.”Хүүхдийн тоглоом” илүү их байх болно.

1-р улиралд Улаан цайвар ногоон гэрэл, гантиг чулуу, олс таталт зэрэг солонгос хүүхдийн алдартай тоглоомууд багтсан. 2-р улиралд таглах, нуугдах, эргүүлэх гэх мэт олон тоглоомнууд багтаж магадгүй юм.

4.Тоглоомууд бүрэн өөрчлөгдөж магадгүй

1-р улирлын тоглоомууд нь эдгэшгүй ө.в.ч.т.э.й, хөгшин эрийн санаа бодол, найзуудтайгаа сүүлчийн удаа тоглох хүсэл тэмүүллээр дүүрэн байсан. Шинэ тоглоом бүтээгчид Ил Намын санааг үргэлжлүүлэх эсвэл огт өөр зүйл бодож магадгүй юм.

5.Hwang Jun Ho амьд үлдэх болно.

Хэрэв Жун Хо амьд үлдсэн бол Ги Хунтай нэгдэж магадгүй. Фронт хүн урвагч болж, тэдэнтэй нэгдэх болов уу?

6.Худалдагч буцаж ирнэ

1р улиралд тоглогчдыг элсүүлэх үүрэгтэй тоглоомын скаут болох Saleman гардаг. Түүний дүрд тоглосон Gong Yoo 2-р улирлын гол дүрийн нэг хэсэг болж магадгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!