КPOP

Хамгийн их дуу зохиосон 4-р үеийн айдолууд

К-Попын айдолууд зөвхөн дуулж бүжиглэхээс гадна дуу зохиодог бөгөөд энэ нь тэднийг хэр их чадвартай вэ гэдгийг харуулж байна. Энэ удаа KOMCA дээр хамгийн их дууны үг бичсэнээрээ тэргүүлдэг 4-р үеийн айдолуудтай танилцацгаая.

10.CyA(ONEWE)

Аль хэдийн 39н дууны үг бичээд байгаа бөгөөд үүнд “AuRoRa”, “Intro:Spaceship”, “Logo” гэх мэт дуунууд багтаад байна. “AuRoRa” дуу нь youtube дээр аль хэдийн 1сая үзэлт даваад байна.

9.Leed(ONEUS) & Daehwi(AB6IX)

Адилхан 41н дууны үгийг бичсэнээрээ 9т орж байна. Лидогийн дуунуудад “Intro:Window”, “Connect with Us”, “Happy Birthday” зэрэг багтдаг бол Daehwi-ийн хувьд “Cherry” , “Down for You” гэх мэт дуунуудын үгийг бичиж байжээ.

8.Ravn(ONEUS)

Нийт 47н дууны үг эзэмшдэгээрээ 8т орж ирлээ. Түүний “Black Mirror” дуу нь Youtube дээр 23н сая үзэлттэй байна.

7.Woojin(AB6IX)

48н дууны үг эзэмшдэгээрээ энэ жагсаалтанд багтжээ. Хамгийн алдартай нь Mo’Complete, So far бөгөөд Hanteo дээр аль хэдийн 100н мянга гаруй хувьд зарагдан Gaon 7н хоногийн чартад 2т орж жагсаж байв.

6.Mingi(ATEEZ)

Албан ёсоор бүртгэлтэй 54н дууны үгийг бичжээ. Ихэнх дуу нь Zero: FEVER Part.2 болон Zero: Part Part.3т багтдаг. Gaon-ий чартад 1т Billboard US World Album чартад 8д хүртэл орсон бөгөөд сүүлийн байдлаар gaon дээр 2т billboard World Album дээр 1т байна.

5.Soyeon ((G)I-DLE)

55н дууны үг бичсэн бөгөөд түүний соло дебют Windy Gaon дээр 7т хүртэл орсон юм. Мөн I Burn нь эхний 7 хоногтоо 115,000 ширхэг зарагдсан билээ.

4.Hongjoong(ATEEZ)

Бүртгэлтэй 58н дууны үг бичсэн байна. Түүний ажилласан “Fireworks(I’m the one), “Deja Vu” 43н сая болон 31н сая үзэлтийг Youtube дээр авчээ.

3.Han(Stray Kids)

93н дууны үгийг бичсэн нь үнэхээр гайхалтай. “Secret Secret”-ийг өөрөө гардан бичсэн юм.

2.Changbin(Stray Kids)

Changbin нийт 96н дууны зг бичсэнээрээ 2т жагсаж байна. “Thunderous” дууг Han,Bang Chang, Changbin нар цуг бичсэн юм.

1.Bang Chang(Stray Kids)

Stray Kids хамтлагийн гишүүд үнэхээр авъяаслаг юм. Нийт 106н дууны үг бичсэнээрээ 1т орж байна. NOEASY-ийн 10 орчим дууны үгийг Bang Chang бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
5
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!