K- Драма

Олон улсын фенүүдийн дунд хамгийн их алдартай драманууд

К-Драма зөвхөн Солонгост гэлтгүй сүүлийн жилүүдэд олон улсад алдартай болсоор байна. Энэ удаа олон улсад хамгийн их түгээмэл гарсан драмануудтай танилцацгаая. Маш олон драма байгаа болохоор ганц энэ мэдээгээр бүгд багтахгүйг анхаарна уу. Аан бас ерөөсөө эрэмбэлж бичээгүй болно.

1.Jewel in the Palace(2003)

Бидний сайн мэдэх Жангум аль 2003н онд олны хүртээл болж байжээ. Энэхүү драма Жусоны үеийн Жангумын үнэн түүхээс сэдэвлэсэн хийсэн аж.

2.Full House(2004)

Энэхүү драма дээр Song Hye Kyo болон Rain нар гол дүр бүтээдэг бөгөөд манай Монголд ч гэсэн алдартай. Phillipine, Vietnam, Thailand, Cambodia, Turkey, China зэрэг улсуудад хамгийн их түгээмэл аж.

3.Coffee Prince(2007)

Ажилчдынхаа нэгэнд дурласан тухай гардаг романтик инээдмийн кино(түүнийг эрэгтэй гэж боддог ч үнэндээ эмэгтэй байдаг.

4.Boys Over Flowers(2009)

Бидний мэдэхээр бол F4 ба хэрсүү охин юм. Энэхүү драманд Lee Min Ho, Ku Hye Sun, Kim Hyun Joong, Kim Bum, болон Kim So Eun нар гол дүр бүтээдэг бөгөөд одоо бодоход үнэхээр гайхалтай жүжигчдийн бүрэлдэхүүн байжээ.

5.The Secret Garden (2010)

Романтик инээдмийн төрлийн драма бөгөөд гол дүрд Ha Ji Won болон Hyun Bin нар тоглодог.

6.Heirs (2013)

Lee Min Ho, Kim Woo Bin, Kim Ji Won, Kang Ha Neul, Krystal, болон Park Hyung Sik зүгээр л бүх одод цугларсан драма шүү дээ.

7.My Love from the Star (2014)

Kim Soo Hyun, Jung Ji Hyun хоёр гол дүрийг бүтээсэн бөгөөд Jung Ji Hyun оннигийн 14н жил завсарласны дараах драма байсан юм.

9.Pinnochio (2015)

Park Shin Hye болон Lee Jong Suk нар гол дүр бүтээсэн бөгөөд тэдний хайрын тухай гардаг.

10.Squid Game(2021)

Энэ жил зүгээр л тэсрэлт хийсэн гэдгийг ихэнх хүмүүс мэдэж байгаа байх. Netflix-ийн хамгийн алдартай цувралын нэг болсон билээ.

11.Descendants of the Sun (2016)

Song Joong Ki болон Song Hye Kyo хоёрын үерхлээс өмнөх драма юм. Хэрвээ та SongSong хосыг дахиж үзмээр байвал энэхүү драмыг үзээрэй.

12.Penthouse(2020-2021)

Squid Game-ээс өмнө тэсрэлт хийсэн хамгийн алдартай драма нь Пентхаус байсан билээ. Үзэгчдийг уйлуулж, уурлуулж ер нь бүх мэдрэмжийг өгсөн драма билээ.

Эд нараас гадна Hotel Del Luna (2019), Crash Landing on You (2020), Hospital Playlist (2020-2021), It’s Okay To Not Be Okay (2020), VAGABOND (2019), SKY Castle (2019), Strong Woman Do Bong Soon (2017), Goblin: The Great and Lonely G.o.d (2017), My Weightlifting Fairy Kim Bok-Joo (2016), Moonlight Drawn by the Clouds (2016),Sweet Home гэх мэт олон улсад түгээмэл маш олон драма байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!