КPOP

Нэрийг нь дуудахад төвөгтэй К-Поп хамтлагууд

Ихэнх K-Pop хамтлагуудын нэрийг зөв дуудахад хялбар байдаг: BTS, SEVENTEEN, TWICE, Red Velvet… гэх мэт. Харин зарим хамтлагууд нь нэрэндээ сондгой үсэг, эсвэл тоо, цэг таслал гэх мэт өөр тэмдэгийг оруулснаар тэднийг илүү ойлгомжгүй болгодог юм. Солонгостоо хэлэхэд хялбар байдаг байж болох ч гадаад фенүүдийн хувьд дуудахад илүү төвөгтэй К-Поп хамтлагуудын нэртэй танилцацгаая.

1.(G)I-DLE

(G)I-DLE бол өнөө цаг үеийн К-Поп хамтлагуудын хамгийн ойлгомжгүй нэрсийн нэг юм. Энэ нь төөрөгдүүлсэн цэг таслалтай төдийгүй таны ярьж буй хэлээс хамаарч өөр өөр байдлаар дуудагдах аж. Гишүүд өөрсдөө англиар “gee-idol” гэж дууддаг, харин солонгосоор ярихдаа “idol” гэж л дууддаг! Солонгос хэлээр энэ нэрийг “yeoja aideul” гэдэг бөгөөд энэ нь “girl idol” гэж орчуулагддаг юм.

2.IZ*ONE

Нэрийг нь төөрөгдүүлдэг цэг таслал бүхий өөр нэг хамтлаг болох IZ*ONE олон шүтэн бишрэгчдээ нэрийг нь хэрхэн зөв дуудах ёстойг зааж өгчээ.Солонгос хэл дээр “ah-i-jeu-won”, гэхдээ ихэнх гадаад фенүүдийн хувьд үүнийг “eyes-won” гэж хэлэх нь зөв арга юм. “eye-zone” эсвэл “iz-won” биш шүү.

3.EXID

Хэдийгээр EXID нь энгийн мэт санагдаж болох ч үнэндээ тийм биш. Тэднийг “i-eg-seu-ah-i-dee” гэж дуудах бөгөөд, эсвэл энгийнээр та E.X.I.D. гэж дуудаж болно.

4.3YE

Гурав-ийн тоо? эсвэл Нүд ? Та үүнийг хайхгүй л бол энэ хамтлагийн нэрийг хэрхэн дуудахыг мэдэж чадахгүй байх. Үнэндээ “third eye” гэдэг бөгөөд Солонгос дээр “ssuh-deu-ah-ee” гэж дууддаг байна.

5.UP10TION

Reddit дээрх зарим шүтэн бишрэгчид үүнийг “up-lotion” гэж уншсан юм. Хамтлагийн нэр дээрх 10-ийн тоо нь хамтлагийн гишүүдийн тоо аж. Тиймээс, тэдний нэрийг “up-tension” гэж дууддаг байна.

6.T1419

Энэ хамтлагийн нэрийг хэлэх хамгийн хялбар арга бол англи дээрх “tee-fourteen-enneteen” юм – гэхдээ энэ нь яг ч зөв биш юм. Энэ нь Солонгос хэл дээр “tee-il-sa-il-gu” гэж бичигдэх бөгөөд T-one-four-one-nine гэж орчуулагддаг… Тиймээс хамтлагийн нэр дээрх тоо бүрийг хэлэх ёстой юм.

7.D1CE

D1CE-ийн нэр энгийн “dice” юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ тийм биш. Солонгос дээр “dee-won-seu” гэдгээр нь “dee-once” гэж дууддаг аж.

8.Weki Meki

Ихэнх шүтэн бишрэгчид нь нэрийг автоматаар “weh-ki meh-ki” гэж уншдаг ч харамсалтай нь энэ нь буруу юм. Нэр дэх “we”, “me” гэдэг хоёр үг нь дангаараа дуудагддаг тул “wee-ki mee-ki”-д арай ойр байх боловч үнэндээ Солонгос хэл дээр “wi-ki mi-ki” гэж дууддаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!