КPOP

Өөр уран бүтээлчид зориулагдсан байсан алдартай К-Поп дуунууд

Авьяаслаг уран бүтээлчдийн хийсэн маш олон гайхалтай K-Pop дуунууд сар өдөрөөр хэмжигдэн гардаг. Анх өөр уран бүтээлчийн дуу байсан ч тодорхой шалтгаануудын улмаас өөр хамтлаг, дуучид дуулсан дуунуудтай танилцацгаая.

1.”I”-Taeyeon

Соло дебют дуу нь анх үнэндээ Girls Generation хамтлагийн дуу байжээ. Өөр шалтгааны улмаас хамтлагийн ахлагч энэхүү дууг соло дуулсан байна.

2.”Very Very Very”-I.O.I

I.O.I хамтлагийн хамгийн алдартай дуу үнэндээ TWICE хамтлагийн дуу байжээ. J.Y.Park өөрөө энэхүү дууг зохиосон бөгөөд TWICE хамтлагийн гишүүд бүр сурч эхлээд байсан байна. Гэсэн ч энэхүү дууг I.O.I хамтлаг дуулсан юм.

3.”Red Flavor”-Red Velvet

Энэхүү дуу анх “Dancing With Nobody” гэсэн нэртэй байсан бөгөөд продюсер Даниел Цезарь, Людвиг Линделл нар Little Mix-д зориулж хийж байжээ. Хамтлаг дууныхаа хувилбарыг бичүүлж байхад продюсер энэ дууг K-Pop төрөлд илүү тохиромжтой гэж үзэн SM Entertainment-д зарсан аж.

4.”Ko Ko Bop”-EXO

EXO хамтлагийн энэ дуу анх Red Velvet хамтлагийн дуу байжээ.

5.”Zimzalabim”-Red Velvet

Шведийн продюсер Caesar, Loui нар Girls’ Generation хамтлагийн “I Got A Boy” дуунаас санаа авч “Zimzalabim” гээд дууг хийсэн байна. Энэ нь 2013 онд гарсан “I Got A Boy” цомог гарснаас хойш удалгүй бүтээгдсэн бөгөөд SM Entertainment-д энэ дуу таалагдаж, Girls’ Generation-д өгөөгүй бөгөөд 2019 он хүртэл Red Velvet дуугаа бичүүлэх хүртэл хадгалсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!