K- Драма

2022 онд гарах хамгийн их хүлээлт үүсгэсэн 6-н К-Драма

2021 он К-Драма үзэгчдийн хувьд үнэхээр гайхалтай жил байв. Энэ жил маш их олон алдартай драманууд гарсан юм. 2022 он ч гэсэн биднийг уйдаахгүй байх бололтой, дараа жил нээлтээ хийх сонирхолтой драмануудтай танилцацгаая.

1.The Chaebol Family’s Youngest Son – JTBC

JTBC K-Drama нь ижил нэртэй вэб роман дээр үндэслэсэн бөгөөд удахгүй нээлтээ хийх гэж байгаа нь улам их хүлээлт үүсгэж байна.Одоогоор яг гарах огноо гараагүй байгаа ч JTBC-ийн цуврал 2022 онд нээлтээ хийнэ. Гол дүрд бидний сайн мэдэх Song Joong Ki тоглоно.

2.Twenty-Five, Twenty-One – tvN

Kim Tae Ri, Nam Joo Hyuk, WJSN‘s Bona гэсэн том одууд энэхүү драманд гол дүр бүтээх аж. Энэхүү tvN цуврал нь 1998-2021 он хүртэлх 5 гол дүрийн романтик амьдралыг онцлон харуулах болно.Уг цувралын зураг авалт 9-р сард эхэлсэн бөгөөд 2022 оны эхний хагаст нээлтээ хийхээр болжээ.

3.Big Mouth – tvN

Бидэнд энэ жагсаалтад өөр нэг tvN цуврал байгаа бөгөөд энэ удаад Girls’ Generation-ийн Yoona болон Lee Jong Suk нарын удахгүй гарах Big Mouth драма байна. Үнэхээр гайхалтай хамтрал болох байх даа. Энэхүү драма дээр While You Were Sleeping, Hotel Del Luna, Start-Up зэрэг драмануудын найруулагчаар ажиллаж байсан Oh Chung Hwan ажиллах аж.

4.Island – OCN

Kim Nam Gil, Lee Da Hee, Sung Joon, ASTRO‘s Cha Eun Woo нар энэхүү драманд дүр бүтээх юм. Энэхүү бүтээл нь мөн ижил нэртэй вэб комик дээр үндэслэсэн бөгөөд маш олон дагагчдыг цуглуулаад байна. “Island”-ийн зураг авалт 10 дугаар сард эхэлсэн бөгөөд нээлтээ 2022 оны эхний хагаст хийхээр төлөвлөжээ.

5.Why Oh Soo Jae? – SBS

SBS-ийн Why Oh Soo Jae? K-Drama үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байгаа бас нэгэн халуухан телевизийн цуврал юм. Seo Hyun Jin, Hwang In Yeop болон бусад гол дүрүүдэд тоглосон хуулийн цуврал нь халуухан хуульч (Seo Hyun Jin) хуулийн сургуулийн оюутан (Hwang In Yeop)-д дурласан түүхийг өгүүлэх болно. 2022 оны гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гаригт SBS телевизээр гарах болно.

6.Crazy Love – KBS2

Kim Jae Wook, Krystal нар гол дүрд тоглох юм.Crazy Love 2022 оны эхний хагаст долоо хоног бүрийн Даваа, Мягмар гарагт гарах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
18
+1
1
+1
1
+1
3
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!