КPOP

JYP entertainment-ийн шинэ охидын хамтлагийн сүүлийн гишүүнтэй танилц

8р сард JYP Entertainment шинээр JYPn хэмээх нэртэй охидын хамтлаг байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Удаан хугацааны дараа сүүлийн гишүүнээр Lily M тодорлоо. Нитизенчүүд Lily M-ийн талаар ихээхэн сайн мэддэг байна. Lilly M-ийн бүтэн нэрийг Lily Morrow гэдэг бөгөөд Австрали улсад 2002 оны 10р сард төржээ.

Шинээр дебютээ хийх гэж байгаа хүмүүсийн талаар төдийлөн сайн мэдээлэл байдаггүй ч Lily M тодорхой хэсэг хүмүүст аль хэдийн танигдаад амжжээ. ITZY хамтлагийн гишүүн Chaeryeong болон IZ*ONE хамтлагийн гишүүн байсан Chaeyeon-той хамт байгаа Lily M

2014 онд 12 настайдаа Лили “K-pop Star” реалити цувралд оролцсон. Тэмцээнд 4-р байр эзэлсний дараа Lily М JYP Entertainment-тай гэрээ байгуулж, бэлтгэлээ хийж эхэлсэн. Урт хугацааны сургалтанд хамрагдсан тул Lily M одоогийн JYP-ийн олон шүтээн, ялангуяа Stray Kids, TWICE, ITZY нарын олон шүтээнтэй хамт бэлтгэл хийж байжээ. Тийм ч учраас түүний JYP-ийн шүтээнүүдтэй авахуулсан олон зураг байдаг. Энэхүү зурган дээр Ryujin(ITZY), Natty(JYP дадлагжигч байсан) цугтаа 2PM-ийн тоглолтон дээр байна.

Тэрээр мөн 2016 онд “The Weatherman’s Umbrella” кинонд тоглон жүжигчний дебютээ хийсэн юм. За ямар ч байсан дебютээ хийж чадахаар болсонд нь баяр хүргэе. JYP-ийн охидын хамтлаг ч сайн л байдаг даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!