КPOP

ENHYPEN хамтлагийн ахлагч Jungwon уучлалт гуйжээ

ENHYPEN Jungwon коллежийн элсэлтийн шалгалт өгсөн шүтэн бишрэгчдээ “зохи.сгүй” гэж хэлсэн нь цахим орчинд асу.удал болоод байгаа билээ. Jungwon 11-р сарын 18-нд болсон ENHYPEN-ийн VLive ‘D-1’ нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд түүнээс хойш Weverse дээр уучлалт гуйсан байна уучлалтыг нь хүргэвэл:

“Сайн байцгаана уу, ENGENEs би Jungwon байна.Өнөөдөр фен уулзалт болохоос өмнө ENGENEs-тэй ярилцахыг хүссэн тул үүнийг бичихээр шийдлээ.Өчигдөр болсон Vlive-ийн үеэр коллежид элсэлтийн шалгалт (CSAT) өгсөн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн талаар гүн гүнзгий ойлголтгүй байсан тул хэлсэн зүйлийнхээ төлөө уучлалт гуймаар байна. Би тэр үед сандарч, Vlive хийж байх үед догдолж байсан болохоор хэтэрхий удаан бэлдэн шалгалт өгсөн хүмүүсийн мэдрэмжийг ойлгоогүй байсан. Би өөрийгөө төлөвшөөгүй гэдгээ мэдэрсэн.

Намайг үнэхээр их уучлаарай. Өнөөдөр манай фэн уулзалтад хүрэлцэн ирэх шүтэн бишрэгчиддээ хандаж хэлэхэд, та бүхнийг сайхан сэтгэлээр хүлээн авах болно гэдгийг батлахын тулд би чадах бүхнээ хийх болно.Би ойрын ирээдүйд илүү болгоомжтой байх болно.” гэжээ.

Зарим шүтэн бишрэгчид хариуд нь: “Jungwon, би чамаар өөрийн алдаагаа маш зоригтой зассанд чинь бахархаж байна. Гэхдээ алдаа бол хүн бүрийн амьдралын нэг хэсэг гэдгийг санаарай”, “Би Жунвоноор маш их бахархаж байна! Тэр алдаагаа хүлээн зөвшөөрч, үгээрээ гомдоож магадгүй хүмүүсээсээ уучлалт гуйсанд нь маш их баяртай байна.”, “Jungwon фенүүдтэйгээ уулзахаас хэдэн цагийн өмнө уучлалт гуйсан нь ENGENE-г илүү хүндэлсэн мэт санагдаж байна. Тэр алдаагаа хүлээн зөвшөөрсөн тул илүү сайн хүн болох болно.” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
5
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!