КPOP

3-р үеийн охидын хамтлагийн дебют дуунууд

К-Попын ертөнцөд дебютээ хийнэ гэдэг үнэхээр хэцүү байдаг. Эсвэл дебют хийх дуу нь маш их чухал юм. Хүнд анхны сэтгэгдэл маш их чухал бөгөөд 3-р үеийн охидын хамтлагийн дебют дуунуудтай танилцацгаая.

1.MAMAMOO

Дебют дуу нь Mr.Ambigous бөгөөд 2014 оны 6-р сарын 18нд энэхүү дуу цацагдан “Hello” хэмээх нэртэй цомог нь 13,000 гаруй хувь зарагджээ.

2.RED VELVET

Дебют дуу нь “happiness”-аа 2014 оны 8-р сарын 3нд гаргаж байсан бөгөөд энэхүү дуу ямар нэгэн цомогт багтдаггүй юм. Дуу одоогоор 106 сая гаруй үзэлтийг Youtube дээр аваад байна.

3.OH MY GIRL

2015 оны 4-р сарын 20-нд OH MY GIRL-ийн анхны дуу болох “Cupid” нь Oh My Girl цомгоос гарсан бөгөөд 10,0 мянган ширхэг борлогдсон. Тус дууны клип одоогоор YT дээр 7.3 сая хандалттай байна.

4.TWICE

TWICE-ийн анхны дуу болох “Like Ooh Ahh” нь 2015 оны 10-р сарын 20-нд The ​​Story Begins цомгоос гарсан бөгөөд 214,4 мянган ширхэг борлогдсон. Тус дууны клип одоогоор Youtube дээр 429.9 сая хандалттай байна.

5.Cosmic Girls (WJSN)

Cosmic Girls хамтлагийн анхны дуу болох “Момомо” нь 2016 оны 2-р сарын 25-нд Would You Like цомогоос гарсан бөгөөд 13.8 мянган ширхэг борлогдсон. Тус дууны клип одоогоор YT дээр 5.06 сая хандалттай байна.

6.BLACKPINK

BLACKPINK-ийн дебют дуу “BOOMBAYAH” 2016 оны 8-р сарын 8-нд Square One цомогоос гарсан. Тус дууны клип одоогоор youtube дээр 1.31 тэрбум хандалттай байна.

7.Dreamcatcher

Dreamcatcher-ийн анхны дуу болох “Chase Me” нь 2017 оны 1-р сарын 13-нд Nightmare цомгоос гарсан бөгөөд 3.6 мянган ширхэг борлогдсон. Тус дууны клип одоогоор youtube дээр 14,7 сая үзэлттэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!