КPOP

BTS хамтлаг Америкийн Хөгжмийн наадмаас “Оны Шилдэг Уран Бүтээлч” шагналыг авсан анхны Азийн уран бүтээлч боллоо

BTS хамтлаг энэ жил Америкийн хөгжмийн наадмаас 3-н төрөлд ялалт байгуулжээ.”Favorite Pop Duo or Group” төрөлд Coldplay-тэй хамтарсан дуугаараа , “Favorite Pop Song” төрөлд Butter дуугаараа ялсан бол “Artist of the Year” төрөлд мөн ялжээ.

Америкийн Хөгжмийн наадамд “Оны Шилдэг Уран бүтээлч” хэмээх хамгийн том төрөлд нь ялалт байгуулсан Азийн анхны бөгөөд цорын ганц хүмүүс болж байгаа юм.

Хэдийгээр энэ нийтлэлийг уншихгүй ч том төрлүүдэд ялалт авсан хамтлагийн бүх гишүүдэд баяр хүргэе. Ирээдүйн ямар ч цаг үед дурсагдах маш том түүхийг тэд бичсээр байна.

BTS хамтлагийн талаар товч танилцуулахад хамтлаг нийт 7-н гишүүнтэй бөгөөд анх 2013 онд дебютээ хийж байв. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр К-Поп болон Дэлхийд аль хэдийн өөрсдийн нэрийг гаргасан хамгийн том амжилттай шилдэг хамтлаг болж чаджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!