K- Драма

Уран зөгнөлт,е.р бусын шилдэг 7н драма

Хүйтэн сар ирж байгаа энэ үед халуун ундаа, дулаан хөнжил, гоё драма үзэх шиг сайхан зүйл байхгүй. Уран зөгнөлт К-Драмууд нь сэтгэл хөдлөм,романтик инээдмийн байдлыг хамгийн сайн хослуулсан байдаг тул үнэхээр сонирхолтой. Уран зөгнөлт шилдэг 7н драматай танилцацгаая. Хүн болгоны бодолтой таарахгүй ч ер нь дөхөх байх.

1.Goblin

Гарсан цагаасаа хойш аль ч цаг үед энэхүү драма алдартай хэвээрээ байгаа бөгөөд Gong Yoo, Lee Dong Wook, Kim Go Eun зэрэг томоохон жүжигчид дүр бүтээсэн юм. Зохиол нь ч гэсэн сайн бөгөөд анх удаа к-драма үзэж байгаа бол энэ драманаас эхлэх нь зөв.

2.Hotel Del Luna

К-Попын супер од IU сүнс.нүүдэд зориулсан зочид буудал ажиллуулж, сүнс.нү.үдэд амар амгаланг олоход нь туслахын тулд ү.хэ.шгүй хараал хүртсэн дүрд тоглож, Yeo Jin Goo зочид буудлын менежерээр ажилд орж, тэд хоорондоо хайрын романс үүсгэснээр үйл явдал өрнөдөг.

3.Tale of the Nine Tailed

Хэрэв та “Goblin”-г үзээд Lee Dong Wook-т дурласан бол Tale of the nine tailed үзэхэд тохиромжтой байх болно. Энэ нь заримдаа инээдмийн киноноос илүү сэтгэл хөдөлгөм зүйлс их шүү.

4.Blue Birthday

Red Velvet-ийн Yeri болон PENTAGON-ын Hongseok-н тоглосон энэхүү цаг хугацаагаар аялдаг энэхүү драма үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Анги бүр нь хорин минутаас илүүгүй үргэлжлэх тул “Blue Birthday” нь урт ажлын өдрийн төгсгөлд зүгээр л амарч, хэт их бодохгүй байхыг хүссэн үед үзэхэд тохиромжтой драма билээ.

5.The W.i.t.c.h’s Diner

Гол дүрд нь Nam Ji Hyun тоглосон энэхүү драма нь хүмүүсийн азгүйтлээс зайлсхийхийн тулд ш.ул.мын хоол идэн оронд нь өөр юмаа өгч байгаа тухай гардаг.

6.My Roommmate is Gumi.ho

Girl’s Day хамтлагийн гишүүн Hyeri-гийн тоглосон энэхүү драма нь романтик инээдмийн болон уран зөгнөлт гэсэн тодотголтой юм. Үзэгчдийн өндөр үнэлгээтэй My Roommate is Gumiho өвөл үзэхэд үнэхээр их тохиромжтой байх болно. the ta.il of the nine tailed драматай төстэй.

7.Korean Odessey

Ихэнх хүний сайн мэдэх Lee Seung Gi энэхүү драманы гол дүрд тоглодог. Драманы үйл явдал үнэхээр сонирхолтой бөгөөд бүх цаг үеийн шилдэг драмануудын тоонд зүй ёсоор ордог юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
5
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!