КPOP

Хамгийн урт хугацаанд эргэн ирэлтээ хийгээгүй эрэгтэй К-Поп хамтлагууд

К-Попын фенүүдийн хувьд хамгийн хэцүү зүйл бол дэмждэг хамтлаг, дуучинаа дебют хийхийг нь хүлээх юм. Энэ удаа яг албан ёсоор тараагүй ч эргэн ирэлтээ хийгээгүй удсан эрэгтэй хамтлагуудыг танилцуулж байна.

10.ROMEO

7н гишүүнтэйгээр хамтлаг 2015 оны 5р сарын 7нд Pony Canyon болон CT entertianment-ийн дор дебютээ хийж байв. Хамгийн сүүлд 2017 оны 3р сарын 8нд дуу гаргасан бөгөөд түүнээс хойш 1721н өдөр өнгөрч байна.

9.BEATWIN

Хамтлаг Elan энтертайнментийн дор 2014 оны 1р сарын 6нд дебютээ хийж байв. 2017,2018 онд хамтлаг аажмаар тарсан байж магадгүй ч яг албан ёсны мэдэгдэл гараагүй юм. 2017 оны 2р сарын 10нд дуу гаргаснаас хойш 1747 өдөр өнгөрч байна.

8.BIGBANG

YG энтертайнментийн дор 2006 оны 8р сарын 19нд дебютээ хийсэн бөгөөд хамтлаг одоогоор G-Dragon, T.O.P, Daesung, Taeyang гэсэн 4н гишүүнтэй байна. Тэд хамгийн сүүлд 2016 оны 12р сарын 12нд дуу гаргасан бөгөөд түүнээс хойш 1807 өдөр өнгөрсөн ч одоог хүртэл эргэн ирэлтээ хийгээгүй байгаа юм.

7.U-KISS

U-KISS хамтлаг 2008 оны 8р сарын 28нд NH Media-ийн дор 6н гишүүнтэй дебютээ хийсэн юм. Гэсэн ч одоогоор 3н гишүүн үлдсэн байгаа бөгөөд тэд хамгийн сүүлд дуу гаргаснаас нь хойш 1996 өдөр өнгөрсөн ч чимээгүй байна.

6.MBLAQ

Хамтлаг J.Tune Camp-ийн дор 2009 оны 10р сарын 14нд дебютээ хийсэн юм. Хамгийн сүүлд 2015 оны 6р сарын 8нд дуу цацсан бөгөөд түүнээс хойш 2360 өдөр өнгөрсөн ч дахин эргэн ирэлт хийгээгүй байна.

5.UNIQ

Хамтлаг 2014 оны 10-р сарын 16-нд Yuehua Entertainment-ийн дор “Falling In Love” дуугаараа дебютээ хийсэн таван гишүүнтэй хамтлаг юм. Гишүүн WOODZ буюу Seungyeon идэвхтэй соло карьераа хийж байгаа ч 2015 оны 5-р сарын 21-нд 2378 хоногийн өмнө “Luv Again” цомгоо гаргаснаас хойш хамтлаг бүхэлдээ эргэн ирэлт хийгээгүй байна.

4.MYNAME

2011 оны 10-р сарын 27-нд H2 Media дор “Message” дуугаараа дебютээ хийсэн таван гишүүнтэй хамтлаг юм. Хамгийн сүүлд 2015 оны 5-р сарын 12-нд 2387 хоногийн өмнө “Just Tell Me” дуугаараа эргэн ирэлтээ хийсэн юм.

3.JYJ

JYJ 2010 оны 4-р сард анхны гурван гишүүн TVXQ болон SM Entertainment-аас гарсны дараа “Ayyyy Girl” дуугаараа дебютээ хийсэн. Анх гурван гишүүнтэй байсан ч Junsu, Jaejoong хоёр л үлдсэн. Тэдний хамгийн сүүлийн эргэн ирэлт нь 2675 хоногийн өмнө 2014 оны 7-р сарын 28-нд гарсан “Back Seat” юм.

2.ZE:A

ZE:A бол 2010 оны 1-р сарын 7-нд Star Empire Entertainment-ийн дор “Мazeltov” дуугаараа дебютээ хийсэн есөн гишүүнтэй хамтлаг юм. Хэдийгээр зарим гишүүд өөр өөр компанид ажиллаж байгаа ч тэд хэзээ ч албан ёсоор тараагүй бөгөөд хэзээ нэгэн цагт хамтдаа дахин хөгжим гаргах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ хамгийн сүүлд 2728 хоногийн өмнө 2014 оны 6-р сарын 5-нд “Breathe” дуугаараа эргэн ирэлтээ хийсэн юм.

1.Supernova

Эцэст нь хэлэхэд, Supernova бол таван гишүүнтэй К-Поп хамтлаг бөгөөд 2007 оны 9-р сарын 21-нд SV Entertainment-ийн дор “Hit” дуугаараа зургаан гишүүнтэй дебютээ хийсэн. Тэд хамгийн сүүлд 2012 оны 8-р сарын 8-нд 3394 хоногийн өмнө “She’s Gone” дуугаараа эргэн ирсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!