КPOP

2021 оны байдлаар хамгийн баян 7н эмэгтэй айдол

К-Поп салбарт шүтээн өөрийгөө саятан болох нь бүү хэл зохих хэмжээний мөнгө олж эхлэх хүртэл маш их хугацаа шаардагддаг. Зарим уран бүтээлчид хэзээ ч ийм хэмжээний орлого олж чаддаггүй бол зарим нь олон жилийн турш ажиллаж, эцэст нь ийм амжилтанд хүрдэг билээ. Энэ салбартаа тэргүүлэх амжилтыг үзүүлж байгаа хамгийн баян 7н эмэгтэй айдолыг танилцуулж байна.

7.Lisa(BLACKPINK)

Энэ жагсаалтанд багтсан хамгийн залуу айдол юм. BLACKPINK хамтлагийн хамгийн баян гишүүн гэж явдаг. Лиза сүүлд LALISA хэмээх соло дебютээ хийсэн нь орлогийн хувьд нэмэгдсэн байх, тэрээр одоогоор 15 сая долларын хөрөнгөтэй байна.

6.BoA

К-Попын 4н хатн нэг энэ жагсаалтанд ороход гайхах зүйлгүй. 2003 оноос карьер нь эхэлсэн бөгөөд 20 гаруй цомгийг гаргажээ. Түүний хөрөнгө ойролцоогоор 25н сая доллар байгаа аж.

5.Bae Suzy

Miss A хамтлагт дебютээ хийн айдол болж байв. Start-Up, While You Were Sleeping зэрэг том драмануудад гол дүр бүтээсэн бөгөөд Reebok, Swarovski зэрэг олон том брендүүтэй хамтын ажиллагаатай байдаг билээ. Түүний хөрөнгө энэ онд ойролцоогоор 25н сая доллар байна.

4.YoonA(Girls’ Generation)

Ихэнх хүмүүс Girls Generation хамтлагийн гишүүн гэдгээр нь мэдэх байх. Гэхдээ тэрээр 2007 оноос жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүний хөрөнгө ойролцоогоор 25н сая доллар орчим байна.

3.Sandara Park

К-Попын хамгийн амжилттай эмэгтэй хамтлагуудын нэг 2ne1 хамтлагийн гишүүн гэдгээр нь мэдэх байх. Хамтлаг 2016 онд тарснаас хойш Sandara кино урлагийн салбар луу орсон юм. Солонгос, Philippine-д үнэхээр их алдартай бөгөөд CLIO, House, Nikon гэх мэт олон том брендүүдтэй хамтран ажилладаг. Түүний хөрөнгө ойролцоогоор 30н сая доллар аж.

2.Lee Hyori

2006 онд Fin,K.L хамтлагт дебютээ хийн эхэлж байв, тухайн үедээ хамгийн их орлого олсон дуучин болж байжээ. Тэрээр Samsung-тай гэрээтэй байдаг бөгөөд нийт хөрөнгө нь ойролцоогоор 40н сая доллар юм.

1.IU

К-Поп салбарын хамгийн их амжилттай соло дуучин, алдартай жүжигчин IU энэ жагсаалтыг тэргүүлжээ. Hotel Del Luna, Scarlet Heart Ryeo, My Mister гээд олон алдартай драманд гол дүр бүтээн олонд илүү танигдсан билээ. Тэрээр мөн олон дэлхийн том брендүүдтэй хамтран ажилладаг бөгөөд хөрөнгө нь одоогоор 45н сая доллараар үнэлэгдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
5
+1
25
+1
4
+1
1
+1
5
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!