K- Драма

Өндөр зэрэглэлийн жүжигчид тоглосон ч үнэлгээ нь маш муу байгаа драманууд

2021 К-Драманы хувьд харьцангуй том жил байлаа. Өндөр зэрэглэлийн эмэгтэй жүжигчид болох Song Hye Kyo, Jeon Ji Hyun, Lee Young Ae зэрэг энэ жил эргэн ирэлтээ хийн фенүүдийнх нь хувьд нар нь гарсан байх. Өндөр зэрэглэлийн жүжигчид тоглосон ч үнэлгээний хувьд тааруу байгаа Солонгос драмануудыг танилцуулж байна.

1.”Melancholia”

Lee Do Hyun, Im Su Jeong нар гол дүрд тоглодог. Lee Do Hyun-ийн хувьд Sweet Home, 18 again, Youth of May зэрэг драмануудад тоглон өсөж яваа амжилттай жүжигчин бол Im Su Jeong-ий хувьд өнгөрсөн жилүүдэд өөрийн чадвараа хангалттай харуулсан жүжигчин юм. Гэвч драма 3.6 хувь үнэлгээтэй эхэлсэн боловч 4-р анги 1.6 хувийн үнэлгээ л авсан байна.

2.”Now, We Are Breaking Up”

4-р анги нь 7.9 хувийн үнэлгээ авсан нь Солонгос фенүүдийн хувьд хангалтгүй байгаа бололтой. Song Hye Kyo брендийн дезайнерийн дүрд тоглодог бол Jang Ki Yong алдартай зурагчны дүрд тоглодог. Тэд хоёулаа бие биедээ татагддаг ч өнгөрсөнд нь тохиолдсон явдал нь тэднийг хамт байхад нь саад болдог.Үзэгчид үүнийг Song Hye Kyo-ийн дүрийг өмнөх ердийн дүрүүдийн нэгнийх нь хуулбар гэж шүүмжилээд байна.

3.“Jirisan”

Жирисан ерөнхийдөө тийм ч муу биш байгаа. 9-р анги 7.8 хувийн үнэлгээ авсан хэдий ч түүний тэргүүлэгч Jeon Ji Hyun-ийн оддын хүч чадалтай харьцуулбал хангалтгүй юм. Jeon Ji Hyun Жири уулын нуруунд цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчийн дүрд тоглодог бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд ирсэн бүх төрлийн хүмүүсийг аврахын төлөө ажилладаг.

4.“Inspector Koo”

Inspector Koo 7 дахь ангидаа ердөө 1.8%-тай байна. Тус шоунд Lee Young Ae хувийн мөрдөгч, даатгалын төлөөлөгчөөр ажилладаг 40 настай эмэгтэйн дүрд тоглодог. 1.8% нь Lee Young Ae бол Өмнөд Солонгосын хамгийн хүндтэй жүжигчдийн нэг гэдгийг бодоход энэ үнэлгээ нь үнэхээр хангалтгүй байна. Түүний Dae Jang Geum нэг өдөр 58%-ийн үнэлгээ авч байсан.

5.“Reflection Of You”

12 дахь анги нь 2.8%-ийн үнэлгээ авч, хүлээлтийг хангасангүй. Энэ бол Ko Hyun Jung-ийн 2 жилийн дараа анх удаа эргэн ирсэн явдал байв. Олон хүмүүсийн хувьд тэр алдартай гоо үзэсгэлэнтэй, жүжигчин юм. Go Hyun Jung өмнө нь ядуу, хэцүү байсан эмэгтэйн дүрд тоглодог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
2
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!