K- Драма

456,000 долларын шагналын сантай бодит амьдрал дээрх Squid Game зохиогдов

Squid Game гарсан цагаасаа хойш дэлхий даяар маш их алдартай болсон. 10-р сард алдартай Youtube суваг MrBeast бодит амьдрал дээр Squid Game-ийг бодит хүмүүс, бодит шагналтайгаар зохион байгуулахаа мэдэгдэж байв.

11-р сарын 24-нд MrBeast “$456,000 Squid Game In Real Life” хэмээх нэртэйгээр нийт 456 хүнийг оролцуулан 456,000 ам долларын төлөө өрсөлдөж байгаагаар амтлалтандаа хүрэн зохиожээ. Эхний тоглоом цувралын дагуу “Red Light, Green Light” тоглоомоор эхлэв.

Эхний тоглоомын дараа 232 хүн л үлдсэн бөгөөд 2дах тоглоом нь Dalgona байв.Хэрвээ та нар Youtube ороод үзвэл бүр дэлгэрэнгүй үзэх болно. Байрлаж байгаа газар нь хүртэл яг драма дээр гардаг шиг байв. Бага зэрэг хөгжилтэй байсан зүйл эцэстээ гантиг тоглоом руу орсноор илүү бодит мэт санагдаж эхлэв. Нэвтрүүлгийн нэгэн адил оролцогчдын дийлэнх нь дотны хүмүүс, тухайлбал, дотны найзуудтайгаа нэгдэж, хоорондоо т.ул.ал.дах ёстой байв.

Хэдийгээр жинхэнэ ү.х.э.х магадлал байхгүй байсан ч багууд тоглолтоо дуусгахад бүх зүйл илүү бодитой болж байгаа мэт уур амьсгал өөрчлөгдсөн нь гарцаагүй.“Шилэн гишгүүр” тоглоом ойртоход бүх зүйл улам хурцадсан юм.Урд талын хүн цагийн хязгаарлалтаас болж давуу талтай байсан. Гэвч тэд хасагдах боломж илүүтэй байсан нь сул тал болов.

Эцсийн эцэст, цаг хугацааны хязгаар нь ард байгаа хүмүүсийн хамгийн сайн үр дүнд хүрсэн бөгөөд энэ нь хүнд дарамттай нөхцөл байдал, мөнгөтэй байх үед хүмүүст юу тохиолдож болохыг харуулсан. Эцсийн тоглоом нь “Squid Game”-ийн арай өөр хувилбар байсан бөгөөд энэ нь хөгжим тавин сандал дээр суудаг тоглоом байсан бөгөөд бар.ууны шүтэн бишрэгчид гэлтгүй манай Монголчууд үүнийг илүү сайн мэдэх байх.

Эцэст нь 079-р тоглогч энэ тоглоомонд хожиж, амьдралыг нь өөрчилж чадах их хэмжээний мөнгө авсан. Түүнд энэ мөнгийг шоунд үзүүлсэн шиг гахайн банкинд өгсөн байна. Та Youtube дээр MrBeast суваг руу орон илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!