КPOP

Төгс биетэй болохын тулд эмэгтэй айдолууд юу хийдэг байв ?

К-Поп салбарын бүх эмэгтэй айдолууд тийм ч царай муутай биш бүгд л хөөрхөн, гоё биетэй байдаг. Гэсэн хэдий ч зарим нь бусдаасаа илүү олны анхаарлыг төгс мэт биеэрээ татдаг байна. Гоё биетэй болохын төлөө яадаг байсан талаар нь танилцацгаая. Магадүй танд урам зориг өгөх байх.

1.IU

Дуучин, жүжигчин IU өглөөний цайндаа ганц ширхэг алим, өдрийн хоолондоо хоёр амтат төмс, оройн хоолондоо уурагтай коктейль иддэг хоолны дэглэмээрээ алдартай. Тэрээр хоолны дэглэм барихаас гадна шатаар авирах, сунгалт хийх, аэробик гэх мэт дасгалуудыг хийдэг.

2.Seolhyun

AOA-ийн Seolhyun-г К-Поп дахь хамгийн сайхан биетэй эмэгтэй хэмээн байнга нэрлэдэг. JTBC-ийн Knowing Bros нэвтрүүлэгт тэрээр хоолны дэглэмдээ амтат төмс, өндөг, грек тараг, самар зэргээс бүрддэг талаар дурджээ. AOA-ийн гишүүд хэт хоолны дэглэм барихаас илүү эрүүл хооллолтын төлөвлөгөөг дагаж мөрдөхийг илүүд үздэг байна.

3.Eunji

Apink-ийн Eunji дебют хийх өдрүүдтэйгээ харьцуулахад мэдэгдэхүйц жин хассан. Тэрээр өмнөх ярилцлагадаа дасгал хөдөлгөөн хийх нь чухал гэдгийг онцолж, уураг агуулсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөсөн байна.

4.Момо

TWICE хамтлагийн Момо “алтан” дүрээрээ алдартай. Түүний хэвлийн булчингийн нууц нь мушгиралт бүхий өндөр эрчимтэй дасгал юм. Момо өдөрт нийт 50 ширхэг гэдэс таталтын гурван багц хийхийг зөвлөсөн байна. Хэрвээ та энэ зөвлөгөөг дагавал магадгүй Момо шиг биетэй болох байх.

5.Soyou

SISTAR хамтлагийн гишүүн Soyou нэг сарын дотор 8 кг турсан гэдгээ мэдээд шүтэн бишрэгчдээ алмайруулсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэрээр өглөө бүр 6 цагт босч, биеийн тамирын заал руу алхаж, аэробик, хүч чадлын дасгал хийдэг байв. Дараа нь тэр орой дахин дасгал хийдэг байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
5
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!