КPOP

Солонгосоос илүү Дэлхийд алдартай К-Поп хамтлагууд

Эдгээр К-Поп хамтлагууд олон улсад алдартай байдаг ч харамсалтай нь дотоодын зах зээлд тийм ч алдартай биш байдаг байна. Эдгээр хамтлагуудтай танилцацгаая.

1.Stray Kids

Тус хамтлаг нь Солонгос фенүүдтэйгээ харьцуулахад олон улсад илүү хүчтэй фенүүдтэй. Солонгост тэдний цомгийн борлуулалт тасралтгүй өндөр байсан ч дуунууд нь олон нийтэд тийм ч их таалагддаггүй байна.

2.KARD

Тус хамтлаг барууны орнуудад маш их алдартай. Тэд дебютээ хийхээсээ өмнө олны анхаарлыг татсан ч Солонгост харьцангуй танигдаагүй хэвээрээ байна.

3.MONSTA X

MONSTA X нь олон улсад томоохонд тооцогддог ч Солонгос дахь тэдний нэр хүнд харамсалтайгаар бүдгэрч байна. Солонгосын олон нетизэнчүүд хамтлагийн гишүүдийг хөгжим гэхээс нь илүү бие галбираараа илүү сайн мэддэг хэмээн үзэж байна, тухайлбал, гишүүн Shownu гэх мэт. Ямар ч байсан тэд эргэн ирэлт болгоноороо өсөх хандлагатай байна.

4.Dreamcatcher

Dreamcatcher нь Европ, Өмнөд Америкт асар том боловч Солонгост хараахан тийм биш юм. Барууныхан солонгосчуудаас илүүд үздэг тэдний рок дуугаралт ихтэй хөгжимтэй учраас хэмээн олон хүн тайлбарладаг байна.

5.GOT7

GOT7 нь олон улсад асар том, гэхдээ Солонгост тийм биш. Хөвгүүд АНУ-ын аялан тоглолт амжилттай болсны дараа маш их танигдсан ч Солонгост сурталчлахдаа ижил түвшний анхаарлыг татахад бэрхшээлтэй хэвээр байгаа бололтой. Тэд JYP Entertainment-ийг орхиж, тусдаа агентлагт очсон тул байдал улам хэцүү болж магадгүй л юм.

6.ATEEZ

ATEEZ олон улсад маш их алдартай тул АНУ-д хийсэн анхны аялан тоглолтынх нь тасалбар 30 минутын дотор зарагдсан. Гэсэн хэдий ч тэдний солонгос фэнүүд тийм ч их биш байна.

7.CLC

CLC-ийн дуунууд олон улсын шүтэн бишрэгчдийнхээ ачаар YouTube болон Spotify дээр олон сая үзэлт авч, цацагдаж байгаа ч цомгийн борлуулалт нь харьцангуй сул байгаа бөгөөд Солонгосын чартуудад ороход бэрхшээлтэй байгаа бололтой.

8.A.C.E

A.C.E Латин Америкт илүү алдартай, тэр ч байтугай өмнө нь аялан тоглолт хийж байсан. YG Entertainment-ийн MIXNINE surv.iva.l шоунд зарим гишүүд оролцсон ч тэд Солонгост тийм ч их танигдаагүй.

9.LOONA

LOONA-гийн олон улсын шүтэн бишрэгчдийг үнэнч хүмүүстэй адилхан гэж хошигнодог. Тэд Европ, Америк тивээс олон шагнал хүртсэн ч олон улсын хэмжээнд авсан шагналуудтай харьцуулахад дотоодын цомууд нь бага зэрэг хоцорч байна.

10.NCT

NCT Хойд Америк болон дэлхий даяар аялан тоглолт хийж, Америкийн шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Олон хүмүүс энэ нь тэдний сонгосон хөгжмийн хэв маяг нь Солонгосоос илүү барууныханд таалагддагтай холбоотой юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед тэдний дуунууд Солонгос чартуудад амжилтаа аажмаар ахиулсаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!