КPOP

Нитизенчүүдийн сонгосон бүх талын авъяастай айдолууд

К-Попын салбарт бараг бүх хамтлаг гишүүддээ тодорхой үүрэг хувиарлан өгдөг. Жишээлбэл гол хоолой, гол репперь, туслах реппер, гол бүжигчин, визуал гэх мэт. Онлайн орчинд Солонгос нитизенчүүд хамтлагтаа олон талын үүрэг гүйцэтгэж чадах айдолуудыг сонгожээ. Эдгээр хүмүүстэй танилцацгаая.

8.Jeon Soyeon-(G)I-DLE

Хамгийн их co.pyr.ight эзэмшдэг 100н уран бүтээлчийн дунд багтсан 4-р үеийн айдол маань энэ жагсаалтанд багтсанд гайхах зүйлгүй. Реп хийхээс гадна үнэхээр гоё хоолойтой, дуу зохионо гээд үнэхээр чадварлаг юм.

7.Choi Yoojung-Weki Meki

Тэрээр дөнгөж 1999 онд төрсөн ч гэсэн түүний бүх талын чадвар үнэхээр сайн байна. Produce 101 шоунаас гарсан I.O.I хамтлагийн нэг хэсэг болсон ч хамтлаг тарсны дараа Weki Meki хамтлагийн нэг хэсэг болсон. Дуулна, бүжиглэнэ, реп хийнэ аан бас жүжигчний дебютээ хийгээд амжсан чадварлаг нэгэн.

6.Jungkook – BTS

Хамтлагийн maknae Jungkook тайзан дээр олон төрлийн ур чадвараа харуулан үргэлж шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татсаар ирсэн. Хамтлагийн гол гоцлол дуучдын нэг болохоор Jungkook дуу болгонд тохирсон цэвэрхэн хоолойтой бөгөөд түүний реп ч гэсэн тун дажгүй.

5.Joohoney – MONSTA X

Түүний бүжиглэх, дуу бичих чадвараас гадна хоолой, реп гээд олон төрлийн авъяастай.

4.Yeonjun – TXT

TXT нь ахлагч Сообиноос бусад гишүүд ямар ч үүрэггүй цөөхөн хамтлагуудын нэг учраас үргэлж өвөрмөц байсаар ирсэн. Тиймээс Ёнжүн “4-р үеийн it boy” цол, “Big Hit-ын домогт дадлагжигч” зэрэг цолыг хүртсэн тул энэ жагсаалтад орсонд гайхах зүйлгүй.

3.Jennie-BLACKPINK

BLACKPINK-ийн бүх гишүүд өөрсдийгөө хичнээн олон талт, авъяастай гэдгээ харуулсан ч нетизенчүүд гишүүн Jennie-г сонгожээ. Хамтлагийн гол репперийн хувьд Женни өөрийн дуу хоолойг олон удаа шүтэн бишрэгчиддээ үзүүлж байсан. Тэрээр мөн дууны үг бичиж байгаа бөгөөд тэр ч байтугай дууны санаануудаар дүүрэн дэвтэртэй гэдгээ хуваалцжээ.

2.Хан – Stray Kids

Хамтлагийн гол рэппер, К-Поп дахь хамгийн хурдан дуучдын нэг гэгддэг Ханын хоолой Mnet-ийн шоунд орох үед шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан бөгөөд тэрээр чадварлаг бүжигчин юм. Хамгийн чухал нь 3racha-гийн нэг хэсэг болох Хан продюсерийн ур чадвараараа алдартай бөгөөд хамтлагийнхаа олон дууг зохиож байсан.

1.Heeseung – ENHYPEN

Өнгөрсөн жил л дэбютээ хийсэн ч Heeseung аль хэдийн ENHYPEN-ийн нэг том хэсэг болж К-Поп салбарт асар том амжилтыг үзүүлсэн. Өнгөрсөн сард Японы шүтэн бишрэгчид түүнийг шилдэг эрэгтэй гоцлол дуучдын нэгээр саналаа өгсөн бол энэ удаа шүтэн бишрэгчид нь нэг алхам ахиж, бүх талын шилдэг шүтээн хэмээн саналаа өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!