K- Драма

“Squid Game” Lee Jung Jae-ийн Leonardo Di Caprio-тай уулзсан түүх

12-р сарын 2-нд Squid Game цувралын гол дүрийн жүжигчин Lee Jung Jae CBS-ийн The Late Show-д Стивен Колберттэй хамт сууж, өөрийн карьер болон Squid Game-ийн талаар ярилцжээ.

Стивен Колберт Lee Jung Jae-ээс Squid Game киноны зураг авалтын өмнө ийм амжилттай болно гэдгийг мэдэж байсан эсэхийг асууж ярилцлагын хэсгийг эхлүүлсэн байна. Энэ асуултад жүжигчин маш даруухан хариултаа хуваалцсан юм.

“Намайг анх зохиолыг уншихад тийм ч сайн биш санагдсан. Гэвч үнэндээ зураг авалтын эхний өдөр надад ямар нэг сайхан зүйл тохиолдох юм шиг санагдсан. Гэхдээ энэ цувралыг том амжилтанд хүрнэ гэж бодсонгүй, өнөөдөр тантай хамт байна гэж үнэхээр төсөөлөөгүй.”- Lee Jung Jae.

Хөтлөгч ярилцлагаа үргэлжлүүлж, Lee Jung Jae-ээс маш чухал асуулт асуув: Тэр Netflix цувралд гардаг хүүхдийн тоглоомууд алдартай байсан уу? “Тийм ээ, мэдээжийн хэрэг. Ялангуяа marble тоглоом.”- Lee Jung Jae. Стивен Колберт Lee Jung Jae-гийн төрөлх Өмнөд Солонгос дахь A-List статусын талаар дурдахаа мартсангүй, харин жүжигчин Леонардо Ди Каприо зэрэг Холливудын оддын дунд нэр хүндтэй болсон бөгөөд Squid Game-д тоглосныхоо дараа нэр хүнд нь дэлхий даяар огцом өссөн тухай хуваалцжээ.

Энд Lee Jung Jae Лос Анжелес мужийн урлагийн гала музейд (LACMA) болсон домогт уулзалтынхаа хөшигний арын түүхийг хуваалцсан юм.”Би үүнд итгэж чадаагүй, үнэхээр. Тэгээд тэр надад “Squid Game”-г олон удаа үзсэн гэдгээ хэлсэн. Түүнд маш их таалагдсан бөгөөд тэр надад “Чи энэ цувралд тоглосон нь маш их азтай, чи гайхалтай ажил хийсэн” гэж хэлсэн. Энэ үнэхээр итгэмээргүй байсан.”- хэмээн Lee Jung Jae хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!