КPOP

Jennie-гийн жингээ барихын тулд хэзээ ч иддэггүй хоол

2016 онд BLACKPINK охидын хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн Jennie гайхалтай гоо үзэсгэлэн, загварын мэдрэмжээрээ хүмүүсийн анхааралыг татдаг билээ. Jennie дэбют хийх үедээ жижигхэн царай, нарыхан бэлхүүс, 163 см өндөртэй гайхалтай төгс бие галбираараа гайхуулж байсан.

2018 онд Chanel Korea’s Beauty Line muse сонгогдсон Jennie “Chanel Beauty-ийн тансаг дэд зэргэлийн анхаарлыг татаж чадсан” гэж магтсан. Зөвхөн Beauty Line-ийг төлөөлдөггүй Jennie тэр оны зургадугаар сард Chanel Korea-ын нүүр царайгаар сонгогдсон.

Үүний дараа Jennie Солонгосын төлөөлөгч байснаас Chanel House-ын дэлхийн нүүр царайгаар зарлагдаж, янз бүрийн үйл ажиллагаад оролцсоор байна.

Jennie-г өмнө нь нэгэн шоунд оролцох үеэрээ гайхалтай бие галбиртай байлдаг өөрийн туршлагийг асуусан байна. Хариуд нь тэрээр “Би дэглэмийн үеэр давстай хоол иддэггүй. Би натри багатай хоолны дэглэм барихыг хичээдэг. Би дэглэмийн үеээр йог эсвэл пилатаар хичээллэж, тогтмол дасгал хийдэг”

Jennie мөн нэмж хэлэхдээ, “Дасгал хийх нь үнэхээр ядаргаатай боловч энэ үйл явц нь биед сайнаар нөлөөлдөг. Би сэрсний дараа дасгал хийж эхэлдэг. Дасгал хийж дуусаад эрүүл хоол идмээр санагдана. Энэ үйл явц надад таатай мэдрэмж төрүүлдэг.” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!