K- ДрамаБусадСОЁЛ УРЛАГ

BTS болон “Squid Game” 2021 People’s Choice шагнал гардуулах ёслолын үеэр том ялалт байгууллаа

Hallyu Wave Awards 2021 оны People’s Choice шагнал гардуулах ёслолын үеэр BTS болон “Squid Game”- ялалт байгуулж. BTS гурван том шагналын эзэн болцгоолоо

Арванхоёрдугаар сарын 7-нд Лос Анжелесийн Санта Моника хотноо People’s Choice Awards 2021 шагнал гардуулах ёслол болов. Энэхүү шагналыг олон нийт, шүтэн бишрэгчдийн санал асуулгийн хүрээнд шалгаруулдаг юм.


Өнгөрсөн жил BTS 2020 оны People’s Choice Awards-аас “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг хамтлаг”, “Оны шилдэг хөгжмийн видео”, “Оны шилдэг цомог” гэсэн дөрвөн шагнал хүртсэн.
Энэ жил BTS нэр дэвшсэн бүх төрөлдөө шалгарч, гурван шагнал хүртэж томоохон ялалт байгууллаа. Үүнээс гадна тэд нэр дэвшсэн төрөлд Adele, Justin Bieber, Cardi B, Coldplay, Maroon 5 болон бусад алдартай дуучид, хамтлагуудыг ялсан

Шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн сэтгэлийн үг:“Бид үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл хөдөлж, талархаж байна. Бидний хичээл зүтгэлийг олон хүн үнэлж, анзаарч байгааг эдгээр шагналууд харуулж байна. ARMY үргэлж бидний ард байсан, тийм ч учраас бид өдий зэрэгт хүрч чадсан. Бид хөгжмөөрөө дамжуулан хүнд хэцүү үеийг туулж байгаа хүмүүст тайтгарал, баяр баясгаланг өгөхийг хүсдэг.” гэсэн байна.

NEW YORK, NEW YORK – FEBRUARY 21: (L-R) Jimin, Jungkook, RM, J-Hope, V, Jin, and SUGA of the K-pop boy band BTS visit the “Today” Show at Rockefeller Plaza on February 21, 2020 in New York City. (Photo by Cindy Ord/WireImage)

2021 оны AMA-ийн тайзан дээр BTS-ийн шинэхэн тоглолтоор “Butter”-ыг таалан сонирхоцгооё!

Squid Game” 2021 оны “Bingeworthy Show”-д түрүүллээ

Netflix-ийн олон ангит кино “Squid Game” нь Gotham Awards-аас ” Breakthrough Series ” шагналыг гардан авсны дараа 2021 оны People’s Choice Awards-аас “The Bingeworthy Show of 2021”-ийг хүртсэн байна.

BTS болон Squid Game-д баяр хүргэе!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!