КPOP

BTS “MIC Drop (Steve Aoki Remix)” дуугаа YouTube дээр 1.1 тэрбум хандалт хүрсэнээр бас нэгэн чухал амжилтын эзэн боллоо.


BTS-ийн “MIC Drop (Steve Aoki Remix)” дууны клип YouTube дээр 1.1 тэрбум хандалт давжээ. Энэ нь 1.4 тэрбумыг давсан “Boy With Luv (Feat. Halsey)” болон 1.3 тэрбум хандалт авсан “DNA” болон “Dynamite”-н хамтаар энэ амжилтад хүрсэн дөрөв дэх BTS дуу юм.

Стив Аокигтэй хамтарсан “MIC Drop (Steve Aoki Remix)” дуу нь BTS-ийн гайхалтай гүйцэтгэл гайхалтай эффектууд, өндөр дүрслэл, хүчтэй дуугаралтуудыг харуулсан уран бүтээл болжээ. Тэр тусмаа клипний төгсгөлд гишүүн Суга микрофоноо унагаж буй хэсэг олны анхаарлыг татсан.

BTS-ийн бүх гишүүд саяхан хувийн Instagram хаягаа нээж, Instagram Influencer шилдэг 30-д багтсан.

Тодруулбал: V хөвгүүдийн дундаас хамгийн өндөр үнэлгээ авч 16-р байр. Жимин 19-т, Jungkook 23-т, Жин 26-д, Suga 27-д, RM 28-д, J-Hope 29-т оржээ.

Тэдний хуваарь дууссаны бөгөөд хөвгүүд одоо урт завсарлага авч байгаа гэнэ. Хөвгүүдэд Зул сарын Баяр болон Шинэ жилийг баярыг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөх юм байна

Амралтынхаа дараа тэд шинэ цомог болон Сөүлд тоглолтоо хийх юм гэнэ. Шинэ жилийн дараа уулзая BTS

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!