КPOP

2021 онд гарсан Netflix дээр хамгийн үзэлттэй кинонуудын жагсаалтыг танд хүргэе.#1

Өнгөрсөн жилүүдэд таны анхаарлыг татахуйц чухал К-Драмуудаар дүүрэн байсан ч энэ жилийн жагсаалтад хамаарах хамгийн үзэлттэй кинонууд. романтик инээдмийн киноноос эхлээд сэтгэлзүйн, гэмт хэрэгт гэсэн маш сонирхолттой кинонууд гарсан билээ. Энэ жил үзэх хамгийн шилдэг солонгос олон ангит кинонуудыг энд оруулав.

1.My Name

Жүжигчин Хан Со Хи нь эцгийнхээ алуурчныг олохын тулд гэмт хэргийн бүлэглэлд нэгдсэн Жи Вүгийн дүрд тоглох бөгөөд, аавыг нь алсан алуурчин цагдаа гэдгийг мэдэн цагдаа болж үйл явдалуудын зангилаа тэнд л бүгд тайлдах юм. 8 ангиас бүрдэх таныг уйдаахгүй гэдэгт би итгалтэй байна

Lovers of the Red Sky

Хун Чун Ги, зураач, зурхайч Ха Рамын энэхүү уран зөгнөлт хайрын түүх зохиомол Дан гүрний эргэн тойронд өрнөдөг. Ха Рам багадаа ослоор хараагаа алдсан ч шөнийн цагаар тэнгэрийн хөдөлгөөнийг ажигласнаар ирээдүйг уншиж чаддаг. Мэдээж тэд бие биедээ дурладаг ч хааны ордны ханхүү Анпён болон хаанаас өшөөгөө авахаар шийдсэн ханхүү Суян болон тэдний хайрын түүх хэрхэн өрнөхийг 16 ангит тус киноноос үзээрэй.

Nevertheless

Пак Жэ Эон (Сон Кан) урлагийн чиглэлээр суралцдаг их сургуулийн оюутан юм. Тэр хүн болгонд эелдэг харагддаг бөгөөд ихэвчлэн хөгжилтэй байдаг.Урьд нь тэрээр үнэнч бус байдлаас болж анхны хайраасаа салсан. Үүний дараа дурлахгүй байхаар шийдсэн бас. хэн нэгэнтэй романтик харилцаатай байхгүй гэсэн боловч. Гэнэт Ю На Би (Хан Со Хи)-д дурлаж, түүний бодол өөрчлөгдөх юм.

Sweet Home


Ча Хён Су (Сон Кан) ахлах сургуулийн сурагч. Тэр бас бусдаас хөндий хүн бөгөөд өрөөнөөсөө гарах нь ховор. Тэр аав, ээж, дүүтэйгээ бараг ярьдаггүй. Нэг өдөр түүний гэр бүл нь машины ослоор нас бардаг. Ча Хён Су ганцаараа үлдэв. Тэр жижиг орон сууцанд нүүж ирдэг. Энэ үед хүн төрөлхтөн мангас болж хувирах үзэгдэл дэлхий даяар өрнөж байна. Ча Хён-Сугийн орон сууцны оршин суугчид, тэр дундаа Пён Сан Вук (Ли Жин Вүк) эдгээр мангасуудтай тулалдаж, амьд үлдэхийг хичээдэгээр гарах юм.

Beyond Evil

Ли Дон Сик (Шин Ха-Кюн) нэгэн цагт чадварлаг мөрдөгч байжээ. Тэрээр одоо нэгэн жижиг хотын Manyang цагдаагийн хэлтэст ажилладаг бөгөөд тус хэлтсийн бүх уйтгартай ажлыг хийдэг. Нэгэн өдөр мөрдөгч Хан Жу Вон (Ео Жин Гуо) Manyang цагдаагын хэлтэст ирнэ . Тэрээр Ли Донг-Сикийн хамтрагчаар томилогдсон. Хан Жу Вон бол нэр хүндтэй туршлагатай элит мөрдөгч юм.Тэд 20 жилийн өмнөх цуврал аллагын араас мөрдөх юм.

The Uncanny Counter

Хэсэг хүмүүсийг “the Counters” гэж нэрлэдэг. Тэдний зорилго бол муу ёрын сүнснүүдийг агнах бөгөөд тус бүр өөрийн гэсэн онцгой чадвартай байдаг. Тус бүлэг өөрсдийгөө гоймонгийн рестораны ажилтны дүрд хувиргадаг. Дэлгэрэнгүйг 16 ангит тус киноноос

Start-Up

Өөрийн бизнесээ нээхийн тулд 90 мянган доллар олох шаардлагатай болсон Со Дал-Ми их сургуулиа хаяж, цагийн ажил хийдэг. Тэр Стив Жобс шиг хүн болохыг мөрөөддөг нэгэн юм. Нам До-Сан бол Samsan Tech компанийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр хоёр жилийн өмнө “Самсан Тех” компанийг эхлүүлсэн ч компанийн үйл ажиллагаа төдийлөн сайнгүй байна. Тэд хувь тохиолоор тааралдаж Нам До-Сан Со Дал-Миг 2 Тэд хувь тохиолоор тааралдаж тэдний хайрын түүх болон бизнес нь хэрхэн амьжилттай болхыг киноноос үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!