K- Драма

Зул сарын баяраар үзэх жагсаалтандаа нэмэх 6 романтик К-драм

Зул сарын баяраар үзэх жагсаалтандаа нэмэх 6 романтик К-драм. Эдгээр 6 К-драм нь энэ баярын улирлыг үзэхэд төгс төгөлдөр болгох юм. Жилийн төгсгөлийн хүйтэн цаг агаарт аяга халуун кофе шимэнгээ солонгос олон ангит кино үзэхээс илүү сайхан зүйл юу байх билээ.. Зул сарын баяраар үзэх жагсаалтдаа нэмж оруулах ёстой 6 цувралыг толилууллаа.

1. When The Weather Is Fine

Хэрэв та насанд хүрэгчдийн хайрын түүхээс залхаж, залуучуудын гэнэн цагаахан хайр дурлалыг хайж байгаа бол ‘When The Weather Is Fine’ бүү алдаарай.

Hye-Won (Park Min-Young) бол авяаслаг хийлч охин юм. Анхны хайр нь бүтэлгүйтсэнээс болж. Үүнээсээ болоод Хэ Вон хүнд итгэдэггүй, зүрх сэтгэлээ бусдад нээдэггүй нэгэн болж. Сөүлийн амьдралаас залхсан Хэ Вон төрөлх Бүхён руугаа нүүхээр шийджээ. Тэнд Hye-Won, Eun-Seob (Seo Kang-Joon)-тэй уулзаснаар тэдний гэнэн цагаахан хайрын түүх эхлэхнээ.

2. Our Beloved Summer

Хэрэв та насанд хүрэгчдийн хайрын түүхээс залхаж, залуучуудын гэнэн цагаахан хайр дурлалыг хайж байгаа бол ‘Our Beloved Summere’ бүү алдаарай.

Чой Ун (Чой Ву-Сик) болон Кук Ён-Су (Ким Да-Ми) 5 жилийн өмнө салсан. Ахлах сургуульд байхдаа тэдний хийсэн баримтат кино олны танил болсон бөгөөд тэд хүсэхгүй байгаа ч камерын өмнө зогсох ёстой болжээ.

3. Hometown Cha-Cha-Cha

2021 оны шилдэг солонгос олон ангит кинонуудын нэг болох Hometown Cha-Cha-Cha-г үзэж амжаагүй бол заавал үзэх ёстой гэж хэлэх нь илүүц биз. Далайн эргийн амгалан тайван тосгонд өрнөх Ду Сик (Ким Сон Хо) болон Хэ Жин (Шин Мин Ах) хоёрын хөгжилтэй хайрын түүхийг тухай үгүйлэх билээ.

4.Romance Is A Bonus Book

Ча Юн-Хо (Ли Жонг-Сук) бол суут зохиолч бөгөөд хэвлэлийн компанийнхаа хамгийн залуу ерөнхий редактор юм. Тэр ухаалаг, царайлаг. Тэр ажил дээрээ бүр ааштай ч халуун дулаан сэтгэлтэй, боломжийн зан чанартай. Кан Дан-И (Ли На-Ён) бол маш их хүсэл мөрөөдөлтэй ч хөрсөн дээр буух юм байхгүй л байв. Кан Дан-И өөрийн мэдээллийн талаар худал хэлснээр хэвлэлийн компанид ажилд орсноор хатуу чанга редактар Ча Юн Хо-тэй хэрхэн хайрын романс үүсгэхийн киноноос үзээрэй

5. Someting in the rain

Yoon Jin-A (Son Ye-Jin) 30 гаруй насны ганц бие эмэгтэй юм. Seo Joon-Hee (Jung Hae-In) бол түүний хамгийн сайн найз Со Кён Суны дүү юм. Найзых нь дүү түүнд том сайхан залуу шиг харгдаснаар кино хэрхэхийг үзээрэй.

6. Yumi’s Cells

Юүми бол 30 настай энгийн ажилчин эмэгтэй. Гэвч тэрээр мэдрэмжээ илэрхийлэхдээ муу нэгэн аж. Түүний тархинд хайр, хүчирхийлэл, эрүүл ухаан, сайн, муу гээд олон эсүүд байдаг бөгөөд тэр эсүүд түүний төлөө тасралтгүй зүтгэн түүний сэтгэл хөдлөл, бэрхшээлийг даван туулдаг. Юүмигийн Эсүүдийн хөгжилтэй адал явдлыг талаар өрнөх бас сонирхолтойл кино байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!