K- Драма

Хотын ангууч киноны жүжигчид 11 жилийн дараа.

2011 онд Солонгосын “Хотын ангууч” кино нь сэтгэл татам агуулгатай, ялангуяа залуу жүжигчидээс бүрдсэн гайхалтай дүр төрхтэйгээрээ Азийн үзэгчдийн дунд шугиулж байсан.Тус киноны жүжигчид одоогийн байдлаар гайхалтай карьертай явж байгаа билээ.

1.Lee Min Ho

“Хотын анчин” киноны эрэгтэй гол дүрд Ли Юн Сунгийн дүрд тоглосон Ли Мин Хо царайлаг дүр төрх, гайхалтай үйлдлүүдээрээ Ази даяарх үзэгчдийн , хайрыг бүрэн татсан.

Дараа нь Ли Мин Хо “Өв залгамжлагчид” кинонд язгууртны хүүгийн дүрд тоглосон. Энэ дүр нь жүжигчний нэрийг Азийн кино зах зээлд шинэ өндөрлөгт хүргэсэн дүр юм. Өдгөө жүжигчин Ли Мин Хо 2 жил цэргийн алба хаасны дараа 2020 онд ” The King: Eternal Monarch ” киногоороо гайхалтай эргэн ирэлтийг хиисэн юм

Хайр дурлалын хувьд жүжигчин Мин-Ёнтэй үерхэж хосууд ердөө таван сар болзосны эцэст салсан байна.

Жүжигчин Ли Мин Хо дараа нь 2015 онд дуучин Сүзитэй болзож байсан ч 2017 онд түүнийг цэрэгт татагдангуут ​​тэр хоёр салсан юмсанжээ.

2. Park Min Young

“City hunter” кинонд жүжигчин Пак Мин Янг эмэгтэй гол дүр болох Ким На Нагийн дүрийг бүтээжээ. Тэрээр кинонд тоглохдоо үзэсгэлэнтэй, халуухан дүрээрээ бусдыг гайхшруулдаг. Энэ киноны дараа тэрээр “Glory Jane” (2011), A New Leaf (2014), What’s Wrong With Secretary Kim (2018), Her Private Life (2019) болон бусад олон кинонд тоглосон. Бид түүний удахгүй гарах телевизийн цуврал, кинонуудыг тэсэн ядан хүлээж байна. Одоогийн байдлаар Пак Мин Янг Солонгосын дэлгэцийн А зэрэглэлийн жүжигчин юм. Тэрээр мөн дуулиан шуугиангүй амьдралын хэв маягаараа шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулсан хэвээр.

Пак Мин Янгийн харилцааны байдал: Түүний хувийн амьдрал гэвэл 2011 оны долдугаар сард Пак Мин Янг жүжигчин Ли Мин Хотой болзож эхэлсэн. Хосууд нэг жил болзож, дараа нь салсан. Түүнийг Ли Мин Хо-оос салсны дараа өөр олон солонгос жүжигчидтэй болзож байгаа гэсэн цуурхал гарсан. Энэ жагсаалтад Ji Chang Wook, Song Joong Ki, Park Seo-Joon болон бусад олон хүмүүс багтсан болно.Тэрээр ямар нэгэн романтик харилцаанд орохоос илүүтэй карьертаа анхаарлаа хандуулахыг илүүд үздэг бололтой. Түүний хувийн амьдрал ч карьерийнх нь хувьд амжилттай явж байна.

3. Goo Hara

City Hunter кинонд эмэгтэй шүтээн Гоо Хара нэлээн болхи, хөдлөл ихтэй бяцхан охин Да Хэгийн дүрд тоглодог. Гоо Хара “хүүхэлдэй шиг” үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө үзэгчдийн сэтгэлийг маш хурдан татав.

2018 онд “What’s There to Know” киноны анхны гол дүрд тоглох боломжтой байсан ч найз залуутайгаа асуудалтай байсан шалтагаанаар тоглож чадаагүйХуучин найз залуутайгаа хийсэн дуулианы дараа Гоо Хара карьер унаж эхэлсэн бөгөөд. Goo Hara-г олон нетизэнгүүдийн шүүмжлэлд орооцолдуулдаг байсан нь эцэст нь олон нийтийн дарамт шахалтаас болж Гоо Хара 28 насандаа амиа хорлож шүтэн бишрэгчдээ туйлын гунигтай, гашуудалт автуулсан билээ

4.Lee Joon Hyuk

“Хотын ангууч” кинонд Ли Жун Хёк сайн, шударга хуульч Ким Ён Жүгийн дүрд тоглосон. Jung Hyuk туслах дүр ч гэлээ нэлээн ролтэй дүр байсныг бид мэднэ.

Жүжигчин Ли “Хотын ангууч” киноны дараа “Нууц ой”, “Бурхадтай хамт: Хоёр ертөнц” зэрэг олон сайхан кинонд тоглосон. 2019 онд Lee Joon Hyuk мөн гол дүрд тоглосон. Designated Survivor: 60 Days хоног киноны хувьд гэнэтийн бэлэг байсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, tvN-ийн хамгийн алдартай төслүүдийн нэг болсон юм. 2020 онд тэрээр Dark Hole болон Secret Royal Inspector Joy кинонд тоглосон. Хоёулаа маш амжилттай байж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн.

5.Lee Kwang Soo

“Хотын ангууч” киноны Ко Ги Жуны дүрд тоглосон жүжигчин Ли Кван Сү уг кинонд тоглосон инээдтэй, хөгжилтэй дүрээрээ үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Хэдийгээр бусад жүжигчид шиг царайлаг биш ч “Буга”(хоч) өөрийн өвөрмөц хэв маяг, сэтгэл татам байдгаараа шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсаар байна.

City Hunter-ийн амжилтын дараа Ли Кван Су “Running Man” нэвтрүүлэгт оролцохдоо бас алдар хүндийг олж. Ли Кванг Сү шоуны дараа өөрийн хошин шогоороо маш олон шүтэн бишрэгчтэй “Prince of Asia” хүртэл болж шүү!!!

Бараг арав гаруй жилийн хугацаанд “City hunter” кинонд тоглосон жүжигчид жүжигчний карьертаа гайхалтай өөрчлөлт хийсэн. Бүгд гялалзаж, Солонгосын энтертайнмент салбарын эрэлттэй А зэрэглэлийн одод болсон. Зөвхөн эмэгтэй шүтээн Гоо Хара л интернет хэрэглэгчдийн шүүмжлэл, алдартнуудын дарамтыг тэвчиж чадаагүй ч 28 насандаа нас барж, шүтэн бишрэгчдээ маш ихээр гашуудуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

One Comment

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!