КPOP

KPop Idol-уудын тоглох дуртай гар утасны болон видёо тоглоомууд

Өнөөгийн дижитал эрин үе нь олон хүмүүст гэрэл зураг, видео, тоглоом гэх мэт янз бүрийн зугаа цэнгэлийн платформд хандах боломжийг олгодог. Бид K-pop idol-ууд маань ТВ-ийн зочин, дууны клипэнд оролцохдоо үргэлж гялалзаж байхыг хардаг. Гэхдээ гэрэл унтарсны дараа тэд жирийн хүмүүс шиг амьдралаар л амьдардаг. Дууны бичлэг, бүжгийн бэлтгэл, амьд тоглолт гээд зөгий шиг завгүй байхдаа хэрхэн яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг бол. Бидний шүтдэг idol-уудын тоглох дуртай видео болон гар утасны тоглоомуудын жагсаалтыг энд оруулав.

1. Hayoung (Apink)

Apink-ийн хамгийн залуу гишүүн нь тоглоомчин шиг харагддаггүй ч бодит байдал дээр мэргэжлийн гэмээр тоглодог. Хамтлагийн гишүүн Eunji Hayoung тоглоомны хэрэгцээгээ хангахын тулд олон тооны гар утас худалдаж авч байсан гэнэ. Hayoung өмнө нь тоглоомын төвд тоглодог байсан бол одоо дотуур байрандаа өөрийн гэсэн setup-тай болсон бөгөөд ихэнх цагаа онлайн буудлагын тоглоом тоглоход зарцуулдаг. Hayoung тоглоомын кафед шүтэн бишрэгчдээ гайхшруулж буйг доорх бичлэгнээс үзээрэй.

2. Heechul (Super Junior)

Heechul бол Өмнөд Солонгост маш их алдартай League of Legends болон StarCraft PC тоглоомуудын үнэнч шүтэн бишрэгч юм. Нэгэн удаа Heechul Солонгосын “Game Show” шоуны StarCraft дээр I.O.I хамтлагын гишүүн Sohye-гын эсрэг тогложээ. Тоглолт эхлэхэд Heechul Sohye руу довтолсоор байгаад амархан хожихыг эрэлхийлсээр байсан ч гэнэт түүний интернэт холболт тасарч, Sohye ялагч болж, хүн бүрийг цочирдуулсан юм. Тэрээр маш чадварлаг тоглогч юм. Доорх бичлэгнээс Heechul хэр өндөр ур чадвартай тоглогч болохыг үзээрэй.

3. Hongbin (VIXX)

Hongbin багаасаа л видео тоглоом тоглодог байсан. Өнөө үед тэрээр Overwatch-ийн гайхалтай тоглогч бөгөөд Hanzo гэдэг баатрыг бүрэн эзэмшсэн. Түүнд бүр “Hanzo master” гэсэн хоч байдаг аж.

4. Jungkook (BTS)

Jungkook ихэвчлэн хүлээлгийн өрөөнд цаг өнгөрөөхийн тулд гар утасны тоглоом тоглодог. Түүний дуртай тоглоомуудын нэг бол ялахын тулд хурдан зохицуулах ур чадвар шаарддаг Piano Tiles 2 юм. Фэнүүд нь Жонгүкийн зүүн хацар дээр сорви байгааг анзаарсан байх, энэ нь үнэндээ ахтайгаа видео тоглоом тоглохоор зодолдсоноос үүдэлтэй.

5. Chanyeol (EXO)

Chanyeol “Tekken” тулаант тоглоомд маш их дуртай тул Yeonsinnae Station дахь арк дээр тогтмол тоглодог. Тэрээр нүүрээ халхалж, юүдэнтэй цамц өмсөж. нэрээ нууцлахыг оролдовч фэнүүд нь түүнийг орж ирэхээс нь л таньдаг. Тэр шүтэн бишрэгчидтэйгээ найз нөхөд шиг хамт тоглон цагыг зугаатай өнгөрүүлдэг байна.

6. LE (EXID)

LE амралтын өдрүүдээрээ хамгийн их борлуулалттай PC тоглоомуудын нэг болох Diablo 3-ыг тоглож өдрийг тайван өнгөрүүлэх дуртай.

Hani дуртай тоглоомоо тоглож байгаа LE дээр сэмхэн орж ирэхийг доорх бичлэгнээс үзээрэй.

https://www.instagram.com/p/9TWQWkwS-t/?utm_source=ig_web_copy_link

7. Mina (TWICE)

Mina бага насандаа Японд амьдарч байхаасаа видео тоглоом тоглох дуртай байсан бөгөөд Tamagotchi гэх тоглоомд хорхойтой байсан. Одоо цагийг тасралтгүй тоглож өнгөрөөх сонирхолтой гар утасны тоглоомчин болжээ. Mina бол TWICE-ийн цорын ганц тоглогч бөгөөд бусад гишүүдээ видёо тоглоомд уруу татахыг хүсдэг. Тэрээр шүтэн бишрэгчидтэйгээ 2 удаа Elsaword, Sudden Attack зэрэг тоглоомуудыг бие даасан шууд дамжуулалт хийсэн.

Mina хэрхэн Elsaword тоглоомын даалгавруудыг хялбархан гүйцэтгэхийг үзээрэй.

8. Jung Joon Young

Jung Joon Young 2018 оны 1-р сард ‘Team Kongdoo’ гэх мэргэжлийн тоглоомын багт шинэ гишүүнээр элссэнээр тоглоомын хоббигоо дараагийн шатанд гаргасан. Тэрээр онлайн буудлагын тоглоом болох Player Unknown’s Battlegrounds дахь ур чадварынхаа ачаар тухайн багт элссэн. .

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!