БусадКPOPСОЁЛ УРЛАГЭНТЕРТАЙНМЕНТ

Idol-уудын шүтэн бишрэгчдээсээ авсан хамгийн гайхалтай бэлэгүүд

IU

2015 онд IU-д хайртай шүтэн бишрэгчидээс түүний төрсөн өдрийг тохиолдуулан маш онцгой бөгөөд утга учиртай бэлэг бэлджээ! Түүнд өөрийнх нь нэрэмжит 250 мод тарьсан амьд ойг бэлэглэсэн юм. IU-ийн шүтэн бишрэгчид түүний төрсөн өдөрт зориулж ой мод байгуулах зорилгоор “IU Forest Project”-ийг эхлүүлжээ. Yeouido мужид байрладаг IU-ийн ойд цэцэглэдэг интоор, хайрцган мод гэх мэт 250 орчим төрлийн мод тарьсан. Төсөлд оролцсон шүтэн бишрэгчид нь “Бид IU-ийн төрсөн өдрийг тохиолдуулан ойн төсөлд оролцох боломжтой болсондоо талархаж байна. Үзэсгэлэнт цэцэгс, моддын сүүдэр, амрах үзэсгэлэнт газрыг бий болгодог шиг олон хүмүүс IU-ийн хөгжим, төрөл бүрийн үйл ажиллагаануудаар дамжуулан гоо үзэсгэлэнг хүлээн авч, зүрх сэтгэлдээ амарч чадна гэдэгт найдаж байна” гэжээ.

Sehun

Тиймээ тэр одоо ‘Lord Sehun’ болсон. EXO-гийн шүтэн бишрэгчид Сэхүнд албан ёсоор “Лорд Сэхүн” цол олгохын тулд Шотландад газар худалдаж авжээ. Баярын үеэр Хятадын Warmwind фэн сайтын шүтэн бишрэгчид Шотландаас нэг хэсэг газар худалдаж авав. Энэ ер бусын бэлгийн цаад гол шалтгаан нь Сэхүнд албан ёсоор ‘Эзэн’ цол өгөх явдал юм. “Одоо түүнийг зүгээр л ‘Sehun’ эсвэл ‘Hun’ гэж битгий дууд ‘LORD OH SE HUN’ гэж дууд” гэх бичгийг өмчлөлийн нотлох баримтын хамт шүтэн бишрэгчид нь оруулжээ.

V BTS

V- ийн 23 насны төрсөн өдөр болох үеэр Ким Тэ Хён нэрээр бар өргөж авсан байна. Бар бол ховордсон амьтдын нэг учраас АРМИ V BTS-ийн нэрийн өмнөөс барыг үрчилж авч, Дэлхийн байгаль хамгаалах санд хандивласан. Үүнээс гадна барыг V хэлбэртэй амьтан гэж нэрлэдэг. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр BTS-ийн шүтэн бишрэгчид хямралд орсон баруудад туслах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах санд хандив өргөх буухиа төсөлд нэгдэж байна гэж мэдээлэв. Бар бол BTS-ийн гишүүний сүнслэг амьтан учраас шүтэн бишрэгчид нь энэ амьтныг сонгосон гэнэ. V нэгэнтээ өөрийгөө барын зан араншинтай төстэй байдгаараа хамгийн дуртай амьтан гэж тодорхойлсон бөгөөд тэрээр олон нийтийн сүлжээнд барын эможи ашигладаг.

TVXQ


TVXQ-ийн сайхан сэтгэлт шүтэн бишрэгчид Солонгос болон гадаадад хэд хэдэн номын сан байгуулж, ялангуяа буяны ажилд байнга оролцдог . Солонгост TVXQ Red Pearl Ocean номын сан, Юнхо номын сан, Малайзад YoonHo номын сан, Хятадад өөр нэг номын сан байдаг

NCT

Вьетнамын NCT хамтлагийн фенүүд албан ёсны дебют хийх өдрийг нь тохиолдуулан од худалдаж аваад хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн байна. NCT Вьетнамын фенүүдийн төслийн ачаар бид одоо шөнийн тэнгэр өөд харвал “NCT” одны ордонд гялалзаж байгааг харах боломжтой боллоо.

SNSD Taeyeon

SNSD-ийн ахлагч Taeyeon-ны шүтэн бишрэгч түүнд хос илд бэлэглэжээ. Энэ бэлэг Тэёоныг гайхшруулсан ч хоёр сэлэм дээрх “Үргэлж дуу хоолойгоо сонс”, “Гараа үргэлж барь”үгсийг харсны дараа тэр инээмсэглэв. Энэ бол SONE хамтлагийн эгдүүтэй шүтээндээ өгдөг маш утга учиртай амлалт юм.

JIN BTS

Jin-ий өрөөндөө хоол идэж байгаа зураг цахимд тавигдсаны дараа BTS-ийн бүргэд нүдтэй шүтэн бишрэгчид ард нь бэлгэвч хэвтэж байхыг олж харж шуугиан дэгдээсэн ч үнэндээ энэ нь шүтэн бишрэгчийнх нь илгээсэн бэлэг байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
7
+1
2
+1
0
+1
5
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!