K- ДрамаКPOP

Ли Бён Хуныг шантаажилж байсан Ким Си Вон (Dahee) stream-ээр маш их мөнгө олж байна.

Ли Бён Хун

Ли Бён Хуныг шантаажилж байсан Ким Си Вон (Dahee) маш их мөнгө олж байна. GLAM-ын гишүүн асан Ким Си Вон (хуучнаар Dahee гэгддэг). 11-р сард stream-ээр дамжуулан 7 сая орчим star balloon (ивээн тэтгэгчийн хандив) хүлээн авснаар хэдэн зуун сая вон олсон байна.

Stream-үүдэд зориулсан star balloon-ны тоог бүртгэдэг Poong Today сайтын мэдээлснээр. Ким Си Вон өнгөрсөн сард 6,756,530 star balloon хүлээн авч. Afreeca TV-ийн оддын star balloon-ны жагсаалтад нэгдүгээр байр эзэлжээ.

2-р байр Seya 4,707,309 (ойролцоогоор 518 сая вон ~437,000 доллар) star balloon. 3-р байрыг Commander Zico 2,841,592 (ойролцоогоор 310 сая вон ~260,000 ам. доллар) тус тус олсон байна.Afreeca ТВ-ийн төлбөртэй ивээн тэтгэгч нэг star balloon үнэ нь 110 вон (~0.093 ам. доллар) байна. Ким Си Воны арваннэгдүгээр сард таван өдрийн турш 12 цаг stream хийхдээ хүлээн авсан star balloon-ны тоо 743.21 сая вон (~ 628,008.21 доллар) болжээ.

Хэрэв та түүний хүлээн авсан шууд хандив болон YouTube-ийн орлогыг нэмбэл түүний орлого өндөр байх төлөвтэй байна. Энэ хооронд Dahee тайзны нэрээр Glam хамтлагийн гишүүн байсан. Ким Си Вон 2014 онд Ли Бён Хуныг шантаажилж, 5 тэрбум вон (~4.2 сая доллар) бэлнээр нэхсэн. Ли Бён Хун тэр даруйд нь гомдол гаргажээ. цагдаа нар, Ким Си Вон шантааж хийхийг оролдсон хэргээр баривчлагджээ. Анхан шатны шүүх хурлаар түүнд хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх хурал болж, нэг жилийн хорих ялыг тэнсэн харгалзах, хоёр жилийн тэнсэн харгалзах ял болгон бууруулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!