K- Драма

Дулиан шугианаас эргэн ирэлт хийсэн жүжигчид

Олны танил хүн бүр үүнийг хийж чаддаггүй. Энтертайнментийн салбарт эдгээр одуудад хоёр дахь боломж байсаар байна уу? Асар их дуулиан шуугианд орооцолдсоны дараа ялалтаар эргэн ирсэн Солонгосын жүжигчидийг харцгаая.

1. Lee Byung Hun

Ли Бён Хун өнгөрсөн хугацаанд ганц биш хоёр дуулианы гол төв нь байсан. 2009 онд жүжигчнийг хуучин найз бүсгүй Квон Ми Ён хууран мэхэлсэн гэж буруутгаж байсан. Тэрээр Lee Byung Hun өөртэй нь гэрлэнэ гэж амласан тул гадаад дахь карьераа орхиж, Солонгост очиж түүнтэй хамт байхаар шийдсэн ч түүнд хандах хандлага нь өмнөх шигээ байхаа больсон гэдгээ илчилсэн байна. Квон Ми Ён цааш нь Ли Бён Хун АНУ-д хууль бус үйлдэл хийж байсныг дэлгэж, түүнээс болж сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхийг жүжигчнээс хүссэн.

Ли Бён Хун хэвлэлийнхэнд хариулахдаа Квон Ми Ёнтой болзож байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч хууран мэхэлсэн гэж няцаав. Удалгүй Квон Ми Ён нэхэмжлэлээ цуцалсан тул Ли Бён Хун цагаатгав. Гэсэн хэдий ч тухайн үед жүжигчин олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.Жүжигчин 2014 онд үзэсгэлэнт эхнэр Ли Мин Жунтайгаа амьдрах болсоныхоо дараа хувийн харилцааны талаархи ээлжит маргаанд өртсөөр байв. Түүнийг загвар өмсөгч Lee Ji Yeon болон Glam-ийн эмэгтэй Idol Да Хи нартай үерхэж байсан гэж. Тодруулбал, Да Хи нотлох видео бичлэгүүдтэй байсан бөгөөд алдартай жүжигчнийг дарамталж байсан.

2018 онд тэрээр “Golden screenwriter” Mr.Sunshine-ийн зохиолтой, сайн хөрөнгө оруулалттай кинонд гайхалтай эргэн ирэлт хийсэн. Түүнээс хойш Ли Бён Хун жүжиглэх ажлаа аажмаар сэргээж, олон нийтэд өршөөгдөв. Саяхан Ли Бён Хун “Squid Game” кинонд “The Front Man”-ын дүрд тоглосноор карьерынхаа бүх толбыг арилгасан бололтой.

2. Joo Ji Hoon

2006 онд Жу Жи Хун ижил нэртэй комик киноноос сэдэвлэсэн”Crown Prince Lee Shin in”олон ангит кинонд угсаа залгамжлах ханхүү Ли Шинийн дүрийг бүтээснээрээ Ази даяар алдаршсан.

Гэвч карьерынхаа оргил үед жүжигчин хyyль бys зүuл хэрэглэсэн хадгалсан, гэх олныг цочирдуулам дуулиан дэгдээсэн. Түүнд 6 сар баruвчлах, 1 жuл гэрuйн хоruонд байх, 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 360 мянган воны торгууль оногдуулах шийдвэр гаргасан. Энэ дуулиан нь Жү Жи Хуны карьерт цэг тавьсан гэж бодож байсан.

Шorонгooс гарсны дараа Жу Жи Хун цэрэгт явахаар шийдсэн ч олон нийт түүнд маш их уурласан хэвээр байв. 2015 онд “Маск” кинонд Сү Аэтай хамт тоглосон нь Жү Жи Хуны дүр төрхийг олон нийтийн дунд сайжруулахад тусалсан.

Гэвч “Бурхадтай хамт: Хоёр ертөнц” кинонд тоглосныхоо дараа л Жү Жи Хун үнэхээр амжилттай эргэн ирэлт хийсэн юм. Энэхүү кино нь түүнд өмнөх алдар нэрээ эргүүлэн авахад нь тусалсан бөгөөд дахин продюсеруудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон юм. Одоогоор Joo Ji Hoon, Jun Ji Hyun-тай Jirisan кинонд тоглож бөгөөд “Kingdom”season1.2 тоголсон билээ. дараачийн бүлэг ирэх онд гарах юм.Жү Жи Хун бол авъяас чадвараараа дахин өөрийгөө таниулсан жүжигчин юм.

3. Song Seung Hun

2004 онд Сон Сын Хуныг Жан Хёк, Хан Жэ Сук нартай цэргийн алба хаахаас зайлсхuйхuйн тулд шээсний шинжилгээний хариуг хууrамчааr үйлдсэн гэж буруутгаж байсан. Солонгос шиг цэргийн албыг эрхэмлэдэг улсад энэ явдал 2004 онд Солонгосын энтертайнментийн салбарыг цочирдуулсан. Сон Сын Хун тухайн үед оролцож байсан “Sad Love Story” жүжгээс гарахад хүрчээ.

Цэргээс халагдсаныхаа дараа жүжигчин эр “East of Eden” киногоороо эргэн ирсэн бөгөөд азаар олны анхаарлыг татсанаар алдсан нэр хүндээ сэргээжээ.

4. Park Shi Hoo

Пак Ши Ху ч мөн адил дуулиан шуугианд өртөж, карьерынхаа оргилд гарсан оддын нэг байсан. 2013 оны 2-р сард А гэх охин жүжигчнийг зохисгүй үйлдэл хийсэн гэж буруутгасан.

Түүнийг хyчuнruйн хэрэгт буруутгаад зогсохгүй Пак Ши Ху хамтран тоглосон эмэгтэйд бeлгuйн даrаmт учrуулсан хэргээр дуулиан дэгдээсэн. Хэдийгээр тэр хоёрын харилцаа сайн дурын үндсэн дээр байсан гэж тайлбарлаж, охин ч мөн буруутгахаасаа татгалзсан ч Пак Ши Хугийн нэр хүнд маш ихээр нөлөөлж, жүжигчнийг олон нийт бойкотложээ.

Хүн бүр Пак Ши Хуг энтертайнментийн салбарт идэвхтэй байхаа больсон гэж бодож байсан бол 2017 онд жүжигчин Шин Хэ Сунтай хамтран тоглосон KBS-ийн “My Golden Life” кинонд санаандгүй байдлаар эргэн ирсэн юм. Сонирхолтой үйл явдал, драмын агуулгын ачаар кино олон үзэгчдийг татаж, өндөр үнэлгээ авсан. ” юм. Сонирхолтой үйл явдал, драмын агуулгын ачаар кино олон үзэгчдийг татаж, өндөр үнэлгээ авсан. “My golden life’ киноны амжилт нь Пак Ши Хуг дахин алдартай болоход тусалсан.

5. Song Hye Kyo

Сон Хе Кё драмын карьерынхаа ачаар Солонгост төдийгүй дэлхий даяар маш их нэр хүндтэй болсон учраас олон хүн биширдэг. Гэвч 2014 онд Сон Хе Кё татваrаас зайлсхuйсэн хэrэгт холбогдсон. Жүжигчин бүсгүйн 2012 оны нийт орлогыг дахин шалгаж, Сон Хэ Кё 3 жилийн дотор 2.5 тэрбум воны татвараас зайлсхийсэн гэж мэдэгджээ.

Сон Хе Кё үүнийг нягтлан бодогчдынх нь буруу гэж тайлбарласан ч энэ явдал Солонгосын шоу ертөнцийг цочирдуулсан. Жүжигчин бүсгүй гэмшсэнээ камерын өмнө бөхийлгөж, солонгосчуудын танил болсон уучлалт гуйж байгаагаа илэрхийлжээ.

Жүжигчин Сүн Жун Китэй хамтран тоглосон “Descendants Of The Sun” киноны ачаар Сон Хе Кё дахин нэр хүндээ сэргээж, од хосын гэрлэлт ч бас шуугиан тарьсан. Саяхан жүжигчин бүсгүй Jang Ki Yong-тай хамтран тоглосон “we are breaking up” шинэ төслөөрөө дэлгэцнээ эргэн ирлээ.

6. Han Hyo Joo

Хан Хё Жү энэ жагсаалтын хамгийн онцгой тохиолдол байж магадгүй, учир нь түүнд дүү нь сөргөөр нөлөөлсөн. 2014 онд жүжигчин бүсгүйн дүү өөр нэг цэrгuйг дeeрeлхeж, амuа хorloхoд хүргэсэн. Ган Хё Жүг төдийгүй гэр бүлийнхэн нь энэ хэргийг нуун дарагдуулахын тулд гэр бүлийхэнд нь мөнгө өгсөн гэж олон үзэгчид үзэж байсан тул бүхэл бүтэн гэр бүл нь шийтгэгдсэн байна.

Тэрээр хэсэг хугацаанд үйл ажиллагаанаасаа завсарлага авахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд жүжигчин Ли Жонг Суктай хамт ‘W – Two World’ кинонд буцаж ирэхэд л Хан Хё Жү алтан үедээ эргэн ирсэн юм. Энэ арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн “Happines” кино нь Пак Хён Сиктэй хамтран тоглосон Хан Хё Жүгийн хамгийн сүүлийн жүжиг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
1
+1
1
+1
0
+1
1
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!