K- Драма

Jisoo DAZED сэтгүүлийн ирэх оны нүүр царай.

Snowdrop-ийн гол дүр болох BLACKPINK хамтлагийн Жисү DAZED Korea сэтгүүлийн ирэх 1-р сарын дугаарын нүүр царай болж гоо үзэсгэлэнгээрээ олныг гайхшрууллаа.Гайхалтай охидын хамтлагийн гишүүн зураг авалтандаа хэд хэдэн өөр дүр төрхийг харуулсан бөгөөд тэр бүр дээр төгс харагдаж байв! BLACKPINK-ийн гишүүн тод улаан уруул,үсний засалтаараа гайхшруулжээ.

Зүгээр л улаан уруул, улаан даашинзны хослолыг хараарай.

Jisoo дараагийн зурган дээрээ нүүрнийхээ төгс тэгш хэмийг харуулсан бөгөөд тэрээр илүү гайхалтай нүүр будалтаар дүр төрхөө тодрхойлов. BLACKPINK-ийн гишүүн секси нүүр будалтыг пиджактай хослуулж, бас нэгэн шинэ дүр төрхийг гаргалаа.

Энгийн бөгөөд гайхалтай гоо үзэсгэлэн. Торон малгай өмссөн Jisoo илүү натурал гайхалтай харагдаж байна.

Хэт ойроос зураг авах нь хүн болгоны тааламжит зураг авалт биш гэхдээ, Jisoo-ийн энэхүү дотно зураг нь түүнийг BLACKPINK-ийн дүр мөн гэсэн санааг ямар нэг шалтгаанаар баталж байна. Зүгээр л тэр өөгүй арьс, гоёмсог нүүрний онцлогийг хараарай!

Сүүлд нь цагаан торон даашинзтай байгаа нь. Jisoo урт хар үс, загвар өмсөгч мэт төвийг сахисан царай, нарийхан ягаан уруулаараа бараг л сахиусан тэнгэр юмуу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
8
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!