K- Драма

Үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй алдартнууд

Өмнөд Солонгост амьдрах нь хямдхан биш, ялангуяа орон сууцны хувьд. Хэрэв та Record Of Youth кинонд Пак Бо Гум хёнд юу тохиолдсоныг санаж байгаа бол СоКор-д байр түрээслэх нь хичнээн хэцүү, үнэтэй болохыг та төсөөлж магадгүй юм. Тийм ч учраас хэн нэгэн эх орондоо газар “өмчлөх” нь үнэхээр том зүйл юм. Маш их орлого олдог зарим алдартнуудын хувьд шаргуу олсон мөнгөөр ​​хийх хамгийн ухаалаг зүйл бол үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах явдал юм. Энд үнэтэй барилга эзэмшдэг Солонгосын алдартануудыг онцолж байна

1. Song Hye Kyo

Hallyu-гын хатан хаан мөн л үл хөдлөх хөрөнгийн хатан хаан гэдэг. Song Hye Kyo Samseong-dong-гийн дээд зэрэглэлийн бүсэд ганц хоёр биш, гурван барилга эзэмшдэг гэж мэдээлсэн! 2020 онд тэрээр нэг үл хөдлөх хөрөнгөө 7 сая доллараар заржээ. Түүний хамгийн сүүлд Сөүл хотын хамгийн чинээлэг хүмүүс амьдардаг Hannam-dong дахь барилга нь 19.5 тэрбум вон үнэтэй байдаг.

2. Bae Suzy

Bae Suzy-гийн асар их хөрөнгөтэй (2015 онд тэрээр тоглосон К-драмын нэг ангидаа 16,700 доллар буюу(49сая төгрөг) авч байсан тул энэ нь хэр их өссөнийг төсөөлөөд үз дээ, түүний эзэмшилд барилга байгаа нь гайхах зүйл биш юм. Ганнам, Сөүлийн хамгийн үнэтэй хороолол. Тэр зөвхөн түрээсээр сард 13,499 доллар (ойролцоогоор 38сая төгрөг) авдаг бололтой.

3. Kim Tae Hee and Rain

Энэхүү хүчирхэг алдарт хос өмч хөрөнгийн хувьд маш их эрх мэдэлтэй.Entertainment Weekly Live нэвтрүүлгийн нэгэн дугаарт Kim Tae Hee , Rain нар үл хөдлөх хөрөнгийн нийлбэр дүнгээр 71.6 сая ам.доллар (ойролцоогоор 200 тэрбумыг) эзэмшиж, хамгийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй ба Солонгосын алдартнуудын жагсаалтыг тэргүүлжээ.

4. Jun Ji Hyun

2020 оны хамгийн өндөр орлоготой Солонгосын жүжигчин шаргуу хөдөлмөрлөж олсон мөнгөө юунд зарцуулхаа мэдэж байгаан ойлгомжтой. Мэдээллийн дагуу Jun Ji Hyun-ны үл хөдлөх хөрөнгийн нэг нь Ганнам дахь 28.5 сая долларын үнэтэй барилга бөгөөд нийт 66,4 сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр мөн Самсонг-донг хотод 7.5 тэрбум воны үнэ бүхий Hyundai орон сууцны цогцолбор эзэмшдэг.

5. BIGBANG’s G-Dragon

K-pop-ын хамгийн баян айдолуудын нэг болох G-Dragon бол ухаалаг мөнгө зарцуулагч юм. Тэр тансаг эд зүйлд дуртай байж магадгүй, гэхдээ түүнд маш олон эд хөрөнгө байдаг. К-попын хаан Jeju аралд хоёр кафе, хэд хэдэн барилга байгууламж эзэмшдэг бөгөөд Galleria Foret нэртэй нэг нь 27 сая долларын үнэтэй байна.

6. BIGBANG’s Taeyang

Жагсаалтанд орсон өөр нэг BIGBANG гишүүн байна! 2014 онд Taeyang Ханнам дахь НҮБ-ын тосгонд 3.75 сая долларын вилла худалдаж авсан. Хоёр жилийн дараа тэр тус дүүрэгт долоон давхар байшинг 6.9 сая доллараар худалдаж авсан байна.

8. Son Ye Jin

Crash Landing On You киноны од үл хөдлөх хөрөнгийн хэлбэрээр зарим анхаарал татахуйц хөрөнгө оруулалт хийсэн! Son Ye Jin өнгөрсөн жил 16 тэрбум вонийн үнэ бүхий Ганнам хотод зургаан давхар байшин худалдаж авсан бөгөөд түрээсийн төлбөрөөс сар бүр 39,650 доллар авдаг гэсэн мэдээлэл байна. 2015 онд тэрээр Мапо-гу дахь 8,2 сая долларын хөрөнгөө зарж, 4 сая долларын ашиг олсон байна.

9. Lee Jong Suk

Lee Jong Su-ийн үл хөдлөх хөрөнгийн багцад орон сууцны хороолол, кафе-ресторан багтдаг.Nine One Hannam дахь түүний вилла нь 4.2 сая долларын үнэтэй.Ханнам-донг дахь 13.6 сая долларын өртөгтэй гурван үл хөдлөх хөрөнгө мөн түүний 4.5 сая доллараар худалдаж авсан Синса-донг дахьбарилгаа тэрээр алдарт 89 Mansion кафе болгожээ.Хаагдах үед нь үүнийг зарж 2.3 сая доллар ашиг олсон гэдэг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
4
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!