K- Драма

Хөөрхөн төрсөн тэдний буруу.

Хэдийгээр тэдний дүрүүд нас барж эсвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч эдгээр солонгос жүжигчид үзэсгэлэнтэй харагдаж байгаа нь тэднийг нетизэнчүүдийн шүүмжлэлд өөртүүлжээ. Солонгос улс гоо сайхны стандартыг үргэлж чухалчилдаг. Тэр тусмаа энэ улсын эмэгтэй одууд гадаад үзэмжээ алдсан тохиолдолд сөрөг сэтгэгдэлд өртдөг байна. Гэсэн хэдий ч ердийн жишгээс ялгаатай нь дараах 4 эмэгтэй жүжигчдийн дүрд тохирохгүй, бодит бус, хэтэрхий үзэсгэлэнтэй, харагдаж байна гэж үзэгчид үзжээ. Энэ солонгосчууд нээрээ.

1. Yoona

Зөвхөн жүжиглээд зогсохгүй Хятадын “Дайны бурхан” цуврал киноны Yoona (SNSD) дүр төрх нь мөн хэсэг хугацаанд маш их маргаан дэгдээсэн. Үүний дагуу Хятадын интернэт хэрэглэгчид түүний дүр хутrалuuлж, сүүлчийн үгээ хэлэх гэж байхад түүний царай эрүүл хүн шиг өө сэвгүй, гэрэлтсэн, эрч хүчээр дүүрэн харагдаж байгаа нь үнэхээр цохицохгүй байна гэсэн байна.

2. Park Shin Hye

Энэ жагсаалтын бусад 3 жүжигчинтэй харьцуулахад Пак Шин Хэ, Ли Сон Кюнг нар хамгийн их шүүмжлэлд өртөсөн байна. ““Эмч нар” кинонд жүжигчин бүсгүй эмчийн дүрд хэт зохисгүй хувцасласан хэмээн үзэгчдийн шүүмжлэлд өртсөн.

Ихэнх үзэгчдийн үзэж байгаагаар Пак Шин Хэ мэс засалчийн хувьд урт хумстай байх ёсгүй, хумсны будаг ч түрхэх ёсгүй байжээ.

Шүүмжлэл маш ширүүн байсан тул Doctors болон Пак Шин Хэ нарын продакшны багийнхан алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв.Мөн Ли Сон Кёнг хүртэл хэт их нүүр будсан гэж шүүмжилсэн.

3. Jiyeon

Jiyeon (T-ara) бол карьераа эхлүүлснээс хойш жүжиглэх чадвараараа магтагдаж байсан цөөхөн эмэгтэй айдолуудын нэг юм.

Гэсэн хэдий ч тэрээр дүрийнхээ нөхцөл байдлаас үл хамааран байнга будалт хийдэг байсан тул үзэгчдээс маш их үзэн ядалтыг хүлээж авсан. Jiyeon-ийн дүр гэмтэж, эмнэлэгт хэвтсэн ч нүүр нь хүнд будалт, хурц хар нүдний будалттай байсан гэсэн байна.

3. Lee Da Hae

Хэдийгээр 35.9 хувийн үнэлгээтэй, сэтгэл хөдөлгөм,үйл явдалтай ч, Ли Да Хэгийн дүр төрх хэтэрхий үзэсгэлэнтэй учраас Чуно шүүмжлэлд өртөхөөс зайлсхийж чадсангүй.

Түүний хувцас нь мөн адил цэвэрхэн бөгөөд бусад боолуудын хувцаснаас ялгаатай байв. Ли Да Хае нүүр будалт хийж, гялгар уруулын будаг түрхсэн шүүмжлэл дагуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
4
+1
2
+1
9
+1
10
+1
0
+1
5
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!