K- Драма

IU сэтгэл хөдөлгөм хандив өргөлөө

IU 2021 он дуусхын дахин нэг өгөөмөр хандив өргөлөө! 12-р сарын 24-нд IU Солонгосын ChildFund-д 200 сая вон хандивласан нь байна. Түүний агентлаг болох EDAM Entertainment “IU хорт хавдартай өвчтөнүүд болон орлого багатай гэр бүлийн хүүхдүүдэд тус бүр 100 сая вон хандивласан” гэжээ.

Хандивын тодорхой хэсгийг орлого багатай өрхүүдийн дулааны төлбөр, өвлийн дулаан хувцас авахад зарцуулна. Мөн эмээ өвөөгийнх нь асрамжид байгаа хүүхэд, залуучуудад тэтгэлэг олгоход дэмжлэг үзүүлэх аж. Хандивын нөгөө хэсгийг Сөүл АСАН эмнэлэг хорт хавдартай эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эмчилгээ, хагалгааны зардалд зарцуулна гэж мэдэгджээ.

IU хэлэхдээ, ” Энэ бол хүн бүр ядарч туйлдсан хэцүү үе,Би халуун дулаан мэдрэмж хэрэгтэй хүмүүст туслахыг хүссэн. Хүн бүр дулаахан өвлийг өнгөрөөнө гэж найдаж байна “гэсэн байна

IU буяны байгууллагуудад, ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй хүмүүсийг дэмжих зорилгоор тогтмол хандив өргөдөг. Өнгөрсөн есдүгээр сард 13 жилийн ойгоо тохиолдуулан тэрээр загвар өмсөгч олон брэндүүдтэйгээ хамтран хандив өргөсөн. IU 12-р сарын 29-нд “Pieces” нэртэй шинэ цомгоороо оны хаалт хийхнээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!