Улс төр

Чингисын талбай гадаадыханд койноор зарагджээ.

Энэ бол Earth2 төсөл юм.Цаашид гарах open world тоглоомны газруудыг тодорхой м2-т дэлхийн виртуал газрын зургийг хуваагаад, тоглогчдод түүнийг худалдаж авах боломж үүсгэсэн төдий. Үүнийг нь харин хүмүүс хөрөнгө оруулах боломж гэж хараад, олноор виртуал пиксел газрууд худалдаж аваад байгаа юм. Энэ бол крипто ч юм уу хөрөнгө оруулалтын платформ биш. Газрууд нь бас анхны хэд дэх худалдан авагч эсэхээс хамаарч зэрэглэл нь өсдөг ба. Түрээслэж байна гэж болохуйц газрын татвар маягаар орлого олох нэг систем юм. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь $0.10 нь $160 болчихсон явна. Ямар ч cуртчилгаагүй өдий хэмжээнд эрэлт үүсгээд явсан нь их сонирхолтой. Хуучны million dollar homepage-тэй тун адилхан. Homepage гэдэг нь 1pixl нь 1доллараар тооцогдох сая pixel бүхий зар байрлуулдаг нүүр хуудас юм. Та 1000pixel зайг худалдаж авбал энэ хэмжээний зайнд таны зарын самбар харагдах юм.

Өмнөн Entropia тоглоом дээр ийм виртуал газар болон объектууд хэдэн зуун мянган доллараар, бүр 6 сая доллараар ч зарагдаж байсан байна.Доорх зурган дээр Сүхбаатрын талбай, төрийн ордон гэсэн газрууд харагдаж байна.

Хүмүүс авчихсан учраас газар нь тухайн эзэмшигчийн улсын далбаа байрлаж байгаа.Tile буюу шоонууд зарагдах тусам үнэ өсдөг. Одоогоор 1 шоо нь 2000$ худалдаалагдаж байна.

Одоо хамгийн үнэтэй байгаа нь Тонга улсын газар нутаг юм. нэг жижиг шоо нь $300 хүрчихсэн байна. Энийг $0.10 байхад нь овоо хэдэн шоо авсан нөхөр бол бид нарын биткойн авахгүй яав даа гэдэг харууслын дэргэд 299’900%-н ашиг хийчихсэн маасайгаад сууж байгаа байхгүй юу.Одоогоор $0.10-н газрууд үлдээгүй байна.. Ер нь газрууд бол дунджаар $15 ханштай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!