Сонин хачин

7 минутанд 3сая-доллараар зарагдсан Nike-ын пүүз

Nike (NKE) компани нь RTFKT NFT студийг албан ёсоор өөртөө нэгтгэн Metaverse-т спорт хувцасны чиг хандлагыг тодорхойлохоор боллоо. Metaverse нь үргэлж идэвхтэй байдаг виртуал орчны сүлжээ гэж тодорхойлогддог. Эдгээр орчинд олон хүмүүс өөрсдийн виртуал дүрслэл (аватар дүр) ашиглан бие биетэйгээ холбогддог .

Metaverse гэж юу вэ???

Энэ флатромыг онлайн тоглоом тоглох, худалдаа наймаа хийхэд ашигладаг байна. Энэхүү metaverse нь интернет орчны шинэ үе гэж тодорхойлогдож байна. Фэйсбүүк зэрэг төрөл бүрийн технологийн фирмүүд үүнийг суралцах, тоглох, дэлгүүр хэсэх, ажил хийх гэх мэт олон онлайн үйл ажиллагааг явуулах боломжтой флатром болгохыг зорьж байна.

RTFKT студи нь

анх 2019 онд өвөрмөц, ховор төрлийн NFT цуглуулгыг бий болгохоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Биет бус ертөнцийн бүтээгдэхүүн хийх төслөө Andreesen Horowtiz, Shrug Capital зэрэг хөрөнгө оруулалтын сангуудад танилцуулан $8 саяыг татжээ. Энэ оны 2-р сард Fewocious гэх дижитал артисттай хамтран 600 ширхэг пүүзний NFT ( зурган койн ) гарган 7 минутын дотор $3 саяын орлого олсон байна. Бодит амьдрал дээр өмсөх боломжгүй ч дахин давтагдашгүй загвар бүхий 600 гаруй гутал маш хурдтайгаар зарагджээ Nft нь цор ганц загвар хэлбэр бүхий дижитал зурган койн юм.

RTFKT компани нь биет бус гутлыг цахим ертөнцөд санал болгодог бол Nike (NKE) нь бодит ертөнцийн хувцсыг үйлдвэрлэдэг. Ийнхүү тус 2 компани хамтарснаар виртуал гутлыг биет болгох юм. Ингэхдээ NFT эзэмшигч нь виртуал гутлаа бодит болгон гар дээрээ хүлээн авахад виртуал ертөнцийн загвар нь харин устах юм байна . Эсвэл виртуал гутлынхаа загварыг илүү өндөр үнэ хүргэн зарах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!