Бусад

Chanyeol, Irene 2 “Хамгийн муу жүжигчид”

Chanyeol (EXO) , Irene (Red Velvet ) нар оны “Хамгийн муу жүжигчид”-ээр шалгарчээ. АНУ-д нэг ч доллар төлж үзэхгүй киног шалгаруулдаг “Алтан бөөрөлзгөнө шагнал”-тай адил Солонгост “Бөөрөлзгөнө кино наадам” зохион байгуулагддаг. коrонаvuрүс-ийн тархалтаас болж ихэнх кинонууд нээлтээ хойшлуулж, чанар муутай кинонууд кино театруудаар гарч эхэлсэн. Sports Kyunghyang энэ онд нээлтээ хийсэн арилжааны кинонуудаас сонгох санал асуулгыг Солонгосын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын кино хариуцсан 22 сэтгүүлчийн дунд явуулжээ. “Хамгийн ёс зүйгүй” мөн “хамгийн муу кино”, “хамгийн муу жүжигчин” гэсэн төрлүүдэд ялагчдыг тодруулсан байна.

Хамгийн муу кино | “Dragon Inn” цуврал

Тэдгээрийн дотроос “Хамгийн муу кино”-нд “Dragon Inn” цувралын 1: The City of Sadness, 2: The Night of the Gods гэх бүлгүүд шалгарчээ. Тус цувралд бусад хүмүүст өшөө авахад тусалдаг Хятад ресторан болох Dragon Inn-ийн гишүүн бүрийн түүхийг өгүүлдэг. “Бөөрөлзгөнө” кино наадмын Сонгон шалгаруулалтын багийнхан“Түүх нь ойлгомжтой, жүжиглэлт нь замбараагүй”, “Иймэрхүү кинонууд үргэлжилж гарвал Солонгосын кино урлагт ирээдүй бий гэж үү ? ”, “Нэг удаад хоёрыг үзэх нь битгий хэл нэг удаа үзэхэд ч хэцүү!” “Жаахан ухамсартай бай.” гэж тус киног шүүмжилжээ

Хамгийн муу кино 2 | “The Labyrinth”

Хоёрдугаар байрт Chan-hee, Park Yu-na нарын тоглосон “Төөрдөг байшин” орсон байна. Сонгон шалгаруулалтын шалтгаан нь “Чанар муутай бүтээгдэхүүн”, “Хэт бүдүүлэг”, “Idol-ын маркетингийн бүтэлгүйтэл” зэрэг багтсан.

Хамгийн муу жүжигчилсэн ангилал:

“Хамгийн муу жүжиглэсэн” цолыг Chanyeol (EXO) авсан байна. Chanyeol “Box” кинонд дуулах, жүжиглэх чадвараа аль алиныг нь харуулахыг хичээсэн ч нэгийг нь ч олигтой тоглож чадаагүй гэдэг. Сошиалд Chanyeol-ын жүжигчний ур чадварын тухай “Тэр жүжиглэх асуудалтай айдол”, “Урмыг минь хугалсан”, “Зөвхөн үндсэн ажилдаа анхаарлаа хандуулаарай”, “Би төсөөлөөгүй” гэх мэт сэтгэгдэлүүд хөвөрсөөр байна.

2-р байранд Irene ( Red Velvet )

Тэрээр “Double Patty” кинонд анхныха гол дүрд тоглосон ч “үгээ ч зөв хэлж чаддаггүй ,болхи жүжиглэх чадвараасаа” болж олон үзэгчдийн урмыг хугалсан.Irene “Тэр мэдрэмжээ ч илэрхийлж чадаагүй”, “Яагаад кинонд тоглосон юм бэ”, “Түүний жүжиглэлт нь чинээлэг хүний охин шиг л юм ”, “Хэрэв царай нь хөөрхөн байгаагүй бол асуудалд орох байсан” гэх мэт шүүмлэлд өртжээ.

3-р байранд Cho Hyun (Berry Good)

Cho Hyun вирустэй болох нь батлагдсанаас эхлээд хамтлагаа тараах хүртэл шуугиан дэгдээсэн маргааныг үүсгээд байна. Түүнтэй киноны сурталчилгааны ярилцлагад хамт байсан агентлагийн ажилтан вирусын халдвар авсан нь батлагдаж. ярилцлагад оролцож байсан сэтгүүлчдэд мэдэгдээгүй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. . Үүний дараа түүнтэй ярилцлага хийсэн сэтгүүлчид болон түүний ажилтнууд. Өөрсдийгөө хорио цээрийн дэглэмд хамруулжээ. Гэсэн хэдий ч асуудал үүсгэснийхээ төлөө уучлалт гуйхын оронд зөвхөн маркетингийн багийг буруутгасан. Хүмүүс түүнийг “Чамайг жүжигчний сургалтад хамрагдана гэж найдаж байна”, “ Энэ жүжиглэж байвал би ч бас жүжиглэнэ!!!!” гэх мэтээр хатуу шүүмжилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!