K- Драма

”Hyun Bin” талаар найзууд нь юу дэлгэв.

Хён Биний дотны найзууд түүний өнгөрсөн болон сурлагын амжилтыг нь дэлгэв… Тэр үед түүнийг “God” гэж дууддаг байсан нь ямар нэг шалтгаанаар

Хён Бин одоо олон мянган хүмүүсийн хайрыг татсан эрэгтэй бурхан болжээ. Түүний сургуулийн өдрүүд ямархуу байна? Хён Бин одоогоор Солонгосын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг юм. Тэр биширмээр карьер, дээд зэргийн дүр төрх, тэр байтугай Сон Е Жинтэй хүртэл хосын харицаанд байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Хён Бин одоогийнх шигээ төгс төгөлдөр байсан уу?

Саяхан Хён Биний дотны найзууд түүний өнгөрсөн үеийн талаар ярьсан. Нэг найзых нь хэлснээр, Хён Бин хичээлийн өдрүүдэд маш их алдартай байсан бөгөөд маш олон шүтэн бишрэгчидтэй байсан: “Бид автобусанд хамт суудаг байсан бөгөөд тэр болгонд ахлах сургуулийн эмэгтэй сурагчид суухдаа ихэд гайхан шуугилдана. Түүнийг олны танил гэж хэлэхэд нүүр нь улайсан” гэж хэлжээ.

“Crash Landing on You”-гийн эрэгтэй гол дүрийн ахлах сургуулийн найз нь түүнийг шүтэн бишрэгч клубтэй байсан.

Тэр үед бага насных нь хувьд тэр бараг л бурхан байсан” гэж хэлжээ.

Гэхдээ энэ нь бүгд биш Хён Бин гадаад төрхөөрөө төдийгүй ер бусын оюун ухаанаараа алдартай байсан.Түүний дүн маш сайн байсан.


Hyun Bin-ийн бага насны найзууд нь тэдний амьдарч байсан газар Хён Бинийг тухайн үед олон мянган хүмүүсийн хайрлаж байсан домогт шүтээн хамтлаг болох H.O.T-ээс ч илүү алдартай байсан гэж мэдэгджээ.

Нетизэгчид Хён Бинийг магтсан янз бүрийн сэтгэгдлүүдийг үлдээж, “Тэр жирийн хүн мөн үү?”,”Тэр ийм хайр татам харцтай сургуульд байхдаа ухаантай байсан гэдэгт би итгэж чадахгүй байна.”Түүнд бүх зүйл бий”гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!