Бусад

Keanu Reeves-ын хатуу хувь тавилан.

Холливудын алдарт, дур булаам жүжигчин, хамгийн эелдэг залуу болох Киану Рийвс өдгөө 53 настай. Бид түүнийг 1999 онд дуулиан тарьж байсан “Матрикс”, “Константин” зэрэг киногоор сайн мэдэх билээ. Мөн Академийн дөрвөн шагнал хүртэж байсан чадварлаг жүжигчин юм.

Тэрбээр 100 сая орчим долларын ашиг орлоготой.

Гэхдээ тэр энгийн хүмүүстэй хамт метрогоор зорчих дуртай. Магадгүй тэр хүмүүстэй танилцаж, холбоо тогтоон, бусадтай адил амьдрахыг хүсдэг байх. Мөн бүх сандал эзэнтэй үед өөрөө зогсоод эмэгтэй хүнд суудлаа чөлөөлөн өгч байсан бичлэг ч бий. Тэрбээр Холливудын алдартай жүжигчин, олны танил хүн гэлээ ч бусадтай хамт энгийн амьдралаар амьдрах нь түүнд илүү таалагддаг бололтой.
Түүний амьдрал аз жаргалаар дүүрэн байсангүй. Та бүхэнд түүний амьдралд гарсан саад бэрхшээл, зовлон, хувь хүнийхэн тухай мэдээлэл хүргэе.

Киану Рийвс 

1964 оны 9-р сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төрсөн. Гэвч түүнийг гурван настай байхад эцэг нь орхиж явсан юм. Ийнхүү эцэг эх нь салсны дараа өөр өөр хот руу нүүжээ. Тэрбээр бага байхдаа гэр бүлээрээ их нүүдэг байснаас болж дөрвөн бага сургуульд суралцсан. Мөн унших тал дээр чадваргүй байсан ч энэ бэрхшээлтэйгээ тэмцэлддэг байсан . Үүнээс гадна ахлах сургуулиа орхиж, дипломоо ч аваагүй байдаг аж.

2000 онд

хүүхдээ алдаад нэгхэн жилийн дараа найз охин нь авто осл00r нас барсан. Тэрбээр 1998 онд Женифер Саймтай танилцжээ. Тэд бие биедээ хязгааргүй их хайртай байсан гэдэг. Дараа жил нь Жениферийн хэвлийд охин нь бүрэлдэв. Мэдээж энэ үед аз жаргал гэгч хичнээн амттай зүйл болохыг мэдрүүлсэн байх. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Түүний найман сартай охин хэвлийдээ амьгүй болсон юм. Ийнхүү түүний зовлон эцэслээгүй байхад хайртай бүсгүй нь автомашины ослоор хорвоог орхижээ.

“Хайрттайгаа хамт орондоо хэвтэж, дугуй унан, спортоор хичээллэж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөж , мөн гэр бүлээрээ амттай хоол идэж, дарс шимэн , гайхалтай зоог барин сайхан мэдээний тухай ярилцах, хүсэл эрмэлзэл, эрч хүчийг мэдрүүлэх тэр амьдралыг би аз жаргал гэнэ. Би байгальд хотоос зайдуй газарт өндөр моддын дунд, cайхан агаартай газарт гэр бүл , эгч , дүү нартайгаа амьдрах дуртай”,“Уй гашуу гэх зүйл хэлбэрээ л өөрчилдөг. Гэхдээ хэзээ ч дуусахгүй” гэжээ. Үхэл бол хэн ч зогсоож үл чадах хүчтэй зүйл юм. Иймд үхлээс холдож, зайлах аргагүй.

Түүний хамгийн сайн найз

River Phoenix 1993 онд хаr тамхu хэтrүүлэн хэрэглэж нас барсан. 1993 онд түүний хамгийн сайн найз Райвер Пеоникс 23 настайдаа хорвоог орхисон юм. Тэрээр мансууrуулах бодuс хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Мэдээж найзынх нь үхэл түүнд маш хүчтэй туссан байлаа.“Райвер Пеоникс тэр маш гайхалтай хүн, чадварлаг жүжигчин байсан. Бид хамтдаа удаан хугацаанд байсан. Би түүнийг одоо ч гэсэн их санаж байна.

Түүний хувьд

эр бүл үргэлж хамгийн эхэнд байдаг . Эгч нь хорт хавдар өвчинтэй олон жил тэмцэлдсэн юм. Эгч нь цусны өвчин туссаныг мэдсэн даруйдаа бүх зураг авалт, гэрээгээ цуцлан эгчийгээ асрахаар явж байжээ. Тэрээр эгчийнхээ дэргэдээс холдолгүй өдөржин, шөнөжин сахидаг байсан гэнэ. Киану өвчний эсрэг эм олохын тулд 5 сая долларын хөрөнгө оруулалт хийж мөн хорт хавдрын эсрэг буяны байгууллагууд, эрдэм шинжилгээний төвүүд, эмнэлгүүдэд хандив өгч байсан юм. Түүний хичээл зүтгэлийн ачаар Ким тэрхүү аймшигт өвчнийг ялж чаджээ. Одоо хорт хавдартай хүүхдүүдийн санг дэмжиж, ажилладаг байна.

Matrix цувралын 3 киноноос авсан цалинг 114 сая долларынхоо 80 саяыг нь арын албанд ажиллаж байсан ажилтнуудад тарааж өгчээ.Иймээс ч хүмүүс түүнийг асар ихээр хайрлан хүндэлдэг байна
Түүний сандал дээр гуниглан суунгаа сендвич идэн суугаа зураг интернет сүлжээгээр тархсаны дараагаар шүтэн бишрэгчидээс нь жил бүрийн 6-р сарын 15-ыг Keany Reeves-н сэтгэлийг сэргээх өдөр болгон болгон зарлажээ.

Мөн түүний эмэгтэйчүүдийг хайрлаж хүндэтгэдэг хамт авхуулсан зургандаа биенд нь гараа хүргэлгүй алгаа дэлгэсэн байдаг нь олны хайрыг татдаг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!