Бусад

Хамгийн алдартай 3 үнсэлтийн түүх

Үнсэлцэх үед окситоцин гормон боловсордог нь бид бусдад илүү их татагдаж хайртай болох шалтгаан болдог аж. Тэгвэл хамгийн алдартай гурван үнсэлтийн түүхийг сонирхуулъя

Spaghetti kiss

Lady нэртэй гэрийн өхөөрдөм нохой гудамжны нохой Tramp-д дурласнаар тэдний адал явдал эхэлдэг. Энэхүү хүүхэлдэйн киноны “Шпагетти үнсэлт” нэртэй үнсэлт нь хамгийн алдартай үнсэлтүүдийн нэгээр тооцогддог. Хосууд болзож романтик үдшийн зоог барьж байхдаа шпагеттины хоёр үзүүрээс сороод  санаандгүй үнсэлцдэг хэсгийг хүүхэд байхдаа үзээгүй хүн ховор биз. Уг сценд гардаг ресторан  бодитоор оршдог бөгөөд Tony’s Town Restaurant гэх нэртэй.Тэдний амталдаг Spaghetti and Meatball гэх хоолыг 10 доллараар захиалах боломжтой юм байна үү. Мөн тус ресторанд дурлалт хосуудын маань хөшөөг мөнхөлжээ

Густав Климт – Үнсэлт

Цэцэг алагласан өчүүхэн ногоон дэвсэг тэдний ертөнцийн хил хязгаар. Цаана нь харин таньж мэдэхгүй бараан бүхэн байж болно. Гэвч хайр энэрэлээр энэ ертөнцөөс тасарсан хос ямар нэгэн тодорхой орон зайд оршихгүй байгаа нь цаг хугацаа, орон зайнаас хамааралтай бус, сансарын уудамд алсран одсон мэт.

Нэгэн гүн хэргэмтэн Густав Климтэд өөрийн хайртай бүсгүйн хөргийг бүтээх захиалга өгсөн гэдэг. Гүн Климтэд бүсгүйг харж зурах бус дүрсийг нь буулгаж цутгасан дугираг зүүлт өгсөн байна. Гэхдээ зүүлтэн дээрх бүсгүйн төрх харин ч сайн дүрслэлтэй байсан учир тэрээр зөвшөөрсөн аж. Харин гүн өөрийнхөө болоод бүсгүйн дүр төрхийг зурагт буулгахдаа гал халуунаар үнсэлдэж байгаагаар зурахыг хүссэн аж. Гүнтэний хайрт бүсгүй ч зургийг харсан даруйдаа “ өөрийг нь хайрлах асар их хайрыг мэдрээд “ гэрлэхийг зөвшөөрчээ. Түүнээс хойш зураачид нэг л зүйл дутуу санагдаад болсонгүй, ухаан бодлоороо тарчилж удаан хугацааны сэтгэл гутралд орж эхлэв. Харин бүр хожим хойно түүнийхээ шалтгааныг олсон гэдэг. Тэрээр бүсгүйг төсөөлөн зурж байхдаа өөрөө дурлаж орхижээ.

Зургийн нэр үнсэлт гэх авч үнсэлт бус, үнсэх гэж буй үе мөч дүрслэгдсэн нь харин яагаад юм бол.Зураач захиалгыг хүлээн авсан боловч энгэрийн чимэглэл дээрх бүсгүйд өөрөө дурласнаар сэтгэл зүрх нь шархалж өөр эрэгтэйд зурган дээрээ боловч үнсүүлэхгүйгээр шийдэн үнсэлтийг бус , үнсэлтийн өмнөх үе мөчийг дүрсэлсэн гэх нь ч бас бий. Энэ нь Климтийн гүнтнээс авах атаархал, хардлагын бяцхан өс байж.Уг зураг урлагийн түүхэнд болоод тив дэлхийд “АЛТАН” хэмээн алдаршсан байдаг.

Агшин зуурын хос

Сувилагч бүсгүйг үнсэж буй Америк усан цэрэг XX зууны хамгийн алдартай гэрэл зургуудийн нэгт тооцогддог. Олон хүн зурган дээрх усан цэрэг, сувилагч бүсгүйг хосууд хэмээн боддог боловч үнэн хэрэгтээ тэд өмнө нь бие биеэ огт харж байгаагүй аж. Тухайн үед дайн дууссаны баярыг тэмдэглэхээр олон хүмүүс Нью Йоркийн гудамж талбайд цуглараад байсан юм.  Ялалтын мэдээнд хэт баярласан усан цэрэг замд тааралдсан бүсгүйг үнсэх  агшныг гэрэл зурагчин Алфред Эйзенштадт буулгаж, “Life” сэтгүүлд “V-J Day in Times Square” нэртэй анх нийтлүүлж байжээ. Гэвч дараа нь “Kiss” (Үнсэлт) нэрээр алдаршсан юм.

Энэхүү гэрэл зургийн гол баатар Жорж Мендонса гудамжинд тааралдсан бүсгүй байлдааны хөлөг дээр шархдсан цэргүүдийг асарч байсан сувилагч нартай адилхан харагдсан тул өөрийн эрхгүй тэвэрч үнссэн гэж дурссан байдаг.Хожим нь сувилагч бүсгүй Фридман “Зурган дээр харагдаж байгаа шиг романтик, удаан үнсэлт байгаагүй ердөө баярласан сэтгэлийн илэрхийлэл байсан” гэж өгүүлсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!