K- Драма

Jisoo Jung hae in-тэй үерхэж байгаа юу???

Жүн Хэ Ин энэ зургийг JIsoo-гын төрсөн өдрөөр нийтэлсэн тул нэтизерүүд тэднийг үерхэж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.Удаан хүлээсний эцэст Jisoo-гын тоглосон “Яргуй” драма гарч ирэв. JIsoo-гын ирээдүйтэй жүжиглэх ур чадвар төдийгүй түүний Jung Hae In-тэй, эелдэг харьцсан байдал нь ч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Зарим нетизенчүүд сэжигтэй зүйлээс болж энэ хоёрын харилцаанд эргэлзэж байна.1-р сарын 3-нд Jisoo төрсөн өдрөө тэмдэглэв. BLACKPINK хамтлагийн гишүүд,JIsoo-гийн найз нөхөд, хамаатан садан нь 1995 онд төрсөн гоо бүсгүйд төрсөн өдрийн мэндчилгээнүүдийг хүргэцгээсэн. Энэ хооронд Жун Хэ Инийн хийсэн үйлдэл олны хараанд оров. Жүжигчин өөрийн хувийн хуудсандаа цаасан онгоцны зургийг байршуулжээ. Энэ бол Im Soo Ho – Eun Young Ro нартай холбоотой зүйл гэдгийг “Яргуй” үзэж буй үзэгчид санаж байгаа байх. Жүжгийн төгсгөлийн зураг авалт нэлээд эрт хийгдсэн үрчигэр онгоц байсан бөгөөд энэ нь өмнөн хийсэн онгоц байх гэж үзэцгээж байгаа аж.

Интернэт хэрэглэгчид Жун Хэ Ин хамтран тоглосон жүжигчинтэйгээ холбоотой зүйлээ удаан хадгалсан нь тохиолдлын зүйл биш гэж үзэж байна. JIsoo, Жун Хэ Ин нарын Snowdrop-ын дараа тэд дотно харилцаатай болсон уу гэж олон хүн харж байгаа юм.

Snowdrop олон маргаанд орооцолдсон бөгөөд түүхэн асуудлаас болж Солонгосын олон үзэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн хэдий ч жүжиг гарах үед олон нийтийн турхиралт дарагдсан билээ. Түүнчлэн Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс “Яргуй”-ыг хориглохыг хүссэн хэсэг иргэдийн өргөдлийг мөн л хүлээж аваагүй байна.

Jisoo анхны эмэгтэй гол дүрээрээ маш их магтаал авсан. Тэрээр төсөөлж байснаас ч илүү жүжиглэх чадвараараа үзэгчдийг алмайруулжээ.

Jisoo, Jung Hae In хоёрын харилцааны тухай цуу яриа хэвээрээ л байна: цуурхал. Олон хүмүүс цаасан онгоц нь Жун Хэ Инийг төрсөн өдрөөр нь хамтран тоглосон жүжигчинтэйгээ эелдэг харьцаж байгааг илтгэж байгаа бөгөөд энэ нь тэднийг хайр дурлалын харилцаатай гэдгийг батлахад хангалтгүй гэж олон хүмүүс үзээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
6
+1
26
+1
1
+1
0
+1
1
+1
1
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!