K- Драма

Түүний тоголж байсан киноны зураг авалт зогсчээ.

Kim Mi Soo гэнэт нас баrсны дараа Диснейн удахгүй нээлтээ хийх киноны зураг авалт зогссон бөгөөд талuйгаач жүжигчний гэр бүлийнхэнтэй гашуудлыг хуваалцжээ.Талuйгаач Ким Ми Сүгийн тоглосон Дисней цуврал “Kiss Sixth Sense” киноны зураг авалтын хуваарийг цуцалжээ. Ким Ми Сү нас баrахаасаа өмнө “Kiss Sixth Sense”, “Snowdrop” гэсэн хоёр кинонд тоглож байсан. Түүний энэ гэнтийн явдал нь хамтрагчдынх нь сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн байна.Жүжигчин бүсгүйн үхлuйн шалтгааныг ар гэрийнхэн болон менежментийн компани нь нууцалж байна. Yonhap News агентлаг Ким Ми Сүг гэртээ ухаангүй байхад нь олсон гэж мэдээлэв.

SportsTV News-ийн

мэдээлснээр “Kiss Sixth Sense” киноны багийнхан. Ким Ми Сүг гэнэт нас 6аrсан тухай мэдээг хүлээн авсны дараа зураг авалтын хуваарийг цуцалсан байна. Энэ бол түүний Seo Ji Hye, Yoon Kye Sang нартай хамтран ажилласан төсөл юм. Тиймээс тэд талuйгаач уран бүтээлчийн гэр бүлийнхэнтэй гашуудалыг хуваалцахаар түр зураг авалтаа зогсоохоор шийджээ.

Үүний зэрэгцээ Snowdrop-ын продюсер хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд. 1-р сарын 8-нд үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байсан тус драмын 8-р ангийг хойшлуулах бодолтой байгаа гэдгээ хэлсэн байна

Snowdrop-ын продюсер:

Бид эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Ким Ми Сүгийн тоглосон хэсгийг хойшлуулах эсвэл дахин засварлах талаар багийнхан уран бүтээлчийн гэр бүл болон холбогдох талуудтай ярилцаж байна” гэж.Snowdrop-ын продюсер хэлэв.Уг кинонд Ким Ми Сү JIsoo болон Жун Шин Хэ, Чой Хэ Жин нарын өрөөний хамтрагч Ёо Жон Мины дүрд тоглосон юм. Yonhap News-ийн мэдээлснээр Ким Ми Сүг оршуулах ёслолыг гэр бүлийнх нь хүслийн дагуу 1-р сарын 7-нд Сөүл дэх Taereungseong Heart оrшуулгын газарт хийх аж. Ким Ми Су бол Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч бөгөөд.

Тэрээр 2013 онд “Artist” богино хэмжээний кинонд дүр бүтээж шоу ертөнцөд хөл тавьсан. 2018 онд “Lipstick Revolution” бүтээлийнхээ ачаар олны танил болсон. Дараа нь тэр “Сайн уу, ээжээ!”, “One night”, “Teacher Watchг” кинонд тоглосон. Ким Ми Сүг дотогшоо зантай энгийн амьдралаар амьдардаг гэж хамтран ажиллагсад хэлж байсан. Тэр олон нийтийн сүлжээ ашигладаггүй.

Ид олонд танигдаж байхдаа явлаадаа харамсалтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
7
+1
0
+1
9
Дэлгэрэнгүй харуулах

2 Comments

  1. Сайн байна уу?
    Сайт хөтөлч хүнд мэдээлэл хүргэж байгаа бол зөв бичгийн дүрмээ шалгана уу

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!