K- Драма

Азаар од болсон “A”зэрэглэлийн алдартнууд

Хамгийн том одод хүртэл алдартай болохоосоо өмнө хүнд хэцүү өдрүүдийг туулсан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр 7 оддын хувьд тийм биш юм. “А” зэрэглэлийн од болсон олон алдартнууд нэр нь дэлхийд гарах болвуу хэмээн маш их санаа нь зовдог байна . Гэсэн хэдий ч тэд анхны тоглолтоо хийсэн даруйдаа олны танил болж, нүүр царайгаа олонд таниулсан одууд бас бий.Азаар олны танил болж, дэбютээ хийснийхээ дараагаар супер од гэж тодорхойлсон алдартнуудыг доор харуулав.

1. Jung Ho-yeon.

Жүн Хоёны жүжигчний анхны телвизийн дүр болох Netflix-ийн “Squid Game” нь олны анхаарлыг татаж, түүнийг алдартай од болгосон. Тэрээр гэр бүлээ аврахын тулд маш их мөнгө шаардаж, хүнд байдалд орсон Кан Сае-бёкийн дүрийг төгс бүтээсэн нь “Squid Game” кинонд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн.

Ялангуяа “Squid Game”-ийг дэлхий дахинд алдаршисаны ачаар Жун Хоёны Instagram дагагч 11-р сарын 15-ны байдлаар 23.5 саяд хүрчээ.

2. Lee Seung-gi.

Дуучин, жүжигчин Lee Seung-gi шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж, түүнд “Үндэсний дүү” хоч өгсөн. Lee Seung-gi 2004 онд анхны цомгоороо дебютээ хийсэн. Цомгийн гарчиг болох “Because You’re My Woman” дуу нь маш их таалагдсан тул тухайн үедээ мега хит дуу гэж тооцогддог байв.

Тэрээр ”Учир нь чи миний эмэгтэй”,дуугаараа тэр жилдээ тухайн үеийн бүх шагналыг хурааж авсан бөгөөд. Тэр цагаас хойш Ли Сын Ги өөрийгөө “үндэсний дүү” гэдгээ баталж, шоу цэнгэний хөтөлбөрөөс эхлээд жүжиг, кино зэрэг янз бүрийн салбарт идэвхтэй ажиллаж байна.

3.Choi Ye-bin.

Жүжигчин Choi Ye-bin “SBS” телевизийн “Пентхаус” хэмээх анхны олон ангит кинондоо Ха Юн Бюл нэрээр өөрийн нэрийг үзэгчдэд таниулсан. “Пентхаус” кинонд тэрээр гоцлол дуучин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд замд нь саад учруулсан хэнийг ч яахаар хэрцгий дүрийг төгс дүрд тоглосон юм

“Пентхаус” нь урьдчилан тааварлашгүй байдлаараа үзэгчдийн анхаарлыг татаж, 1-р улирлаас 3-р улирал хүртэл өндөр үнэлгээ авч маш их нэр хүндтэй болсон. Choi Ye-bin “Пентхаус” киноныхоо ачаар од болсон хойноо SBS-ийн “Амттай уулзалт” нэвтрүүлэгт хүртэл оролцсон.

4. Park Min-young

Пак Мин-Ён жүжигчний карьераа MBC-ийн “High Kick” хэмээх домогт ситком-д тоглож эхэлсэн. “High Kick” кинонд тэрээр Кан Ю-ми хэмээх тайван дөлгөөхөн охины дүрд тоглосон.

Тухайн үед “High Kick” 6%-тай эхэлж, цацагдсанаас хойш хоёр долоо хоногийн дотор 20%-иас давж, үзэгчдээс маш сайн үнэлгээ авч байсан. Саяхан “High Kick” кино багыхан 14 жилийн дараа анх удаагаа эргэн нэгдэж, “MBC Documentary Special”-аар дамжуулан дурсамжаа эргэн санасан билээ.Дебютээ хийснээсээ хойш олны танил болсон Пак Мин Ён KBS2-ын “Sungkyunkwan Scandal”, SBS-ийн “City Hunter”, “Healer” болон tvN-ийн “Нарийн бичгийн дарга Кимтэй юу болсон бэ” кинонуудын ачаар өөрийгөө “романтик-инээдмийн хатан хаан” хэмээн тодорхойлсон байна.

5.Aespa

SM Entertainment-ийн охидын aespa хамтлаг өнгөрсөн жил дебютээ хийсэн даруйдаа өвөрмөц ертөнцийг үзэх үзэл, гайхалтай дуугаараа хүн бүрийн анхаарлыг татсан. Тэдний дэбютээ хийсэн өдрөө aespa QQ Music (Хятадын хамгийн том хөгжмийн сайт)-ын Soaring Chart-ийн 1-р байр, Шинэ дууны жагсаалтын 2-р байр зэрэг олон хөгжмийн сайтуудад дээгүүр байр эзэлжээ.

Ялангуяа aespa-гийн анхны дуу болох “Black Mamba” нь Billboard Global (АНУ-аас бусад) жагсаалтад 100-р байранд орж, дэлхий даяар алдартай гэдгээ нотолсон.

6.BLACKPINK

BLACKPINK бол мөн дебют хийхтэй зэрэгцэн алдартай болсон Idol-ууд юм. Тэд 2016 онд сүүлт од шиг гарч ирсэн бөгөөд “Whistle” нэртэй дебют дуугаараа олны анхаарлыг татсан.

Тэд дебют хийх үедээ дотоодын томоохон хөгжмийн сайтуудын цагийн, өдөр тутмын болон долоо хоног тутмын чартуудыг 16 хоног дараалан тэргүүлж байсан.мөн гадаадын 14 оронд iTunes-ийн тэргүүн байрыг эзэлжээ.BLACKPINK “DDU-DU DDU-DU”, “As If It’s Your Last”, “BOOMBAYAH” зэрэг олон хит дууг “hip” хэв маягаар гаргаж байна.

7.Lee Jun-ki

Жүжигчин Lee Jun-ki MBC-ийн “Nonstop 4” киноны жижиг дүрээр дамжуулан олон нийтэд нүүр царайгаа таниулсан. Үүний дараа тэрээр 2000-1 гэсэн өрсөлдөөнийг давж, “Хаан ба алиалагч” киноны Гонг Гил хэмээх алиалагчийн дүрд тоглосон.

Энэ боломжоор Lee Jun-ki алдартай жүжигчдийн эгнээнд нэгдэж, “flower boy syndrome” хүртэл үүсгэсэн юм. Одоогоор тэрээр MBC-ийн “Time Between Dog and Wolf”, SBS-ийн “Iljimae” зэрэг кинонд тоглож байна.

Тэд үнэхээр анхны кино болон анхны дуугаараа маш их хэмжээний нэр алдарт хүрсэн бөгөөд.Бүгд “А” зэрэглэлийн одууд болцгоосон байна. Мэдээг минь таалан уншсан та бүхэндээ баярлалаа. Гарчиг бол анхаарал татах гэсэн зүйл учир бүү уурлаарай хэхэхэ.. Тэд бол супер старс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
9
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!