Эдийн засаг

Г.Ирээдүй цагдаагийн байгууллагад хандлаа

“Ноён IZ” буюу Г.Ирээдүй нь өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард “IZ coin” нэртэй токен гаргасан байдаг.

Тэрбээр өөрийн хувийн дансандаа хоёр тэрбум гаруй төгрөг цуглуулсан гэх ба ойрын өдрүүдэд токен худалдан авсан иргэдэд мөнгийг нь буцаан олгож байгаа юм.

Тэгвэл Г.Ирээдүй иргэдэд буцаалт хийх явцад алдаа гарсан гэж үзэн, цагдаагийн байгууллагад ханджээ.

Тодруулбал, Г.Ирээдүй нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Иргэдэд буцаалт хийх явцад 125 хүнд давхардаж мөнгө шилжүүлсэн байх тул сүлжээнд халдсан байж болзошгүй” гэх утгатай өргөдөл гаргасан байна.

Түүний өргөдлийн дагуу тус хэлтсээс Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
1
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!