СОЁЛ УРЛАГ

Олон охид, залуусын хайрыг булаасан Single’s Inferno-ийн оролцогч Ji A-ийн талаарх баримтууд

Netflix-ийн Солонгос реалити шоу болох Single’s Inferno-ийн оролцогч Song Ji Ah аль хэдийн олон охид, залуусын хайрыг булаагаад байгаа юм. Энэ удаа түүний талаарх баримтуудтай танилцацгаая. Ихэмсэг, бардам үнэхээр хөөрхөн эмэгтэй шүү.

1.Фенүүдийн өсөлт

Ji A Youtube дээр 1.8н сая, инстаграм дээр аль хэдийн 3.1 сая дагагчтай болсон. Ji A энэхүү шоунд оролцоод олон дагагч нэмсэн ч түүнээс өмнө аль хэдийн social од байсан юм.

2.Түүний их сургуулийн боловсрол

Сошиал од маань 2020 онд Hanyang их сургуулийг Солонгосын уламжлалт бүжгийн чиглэлээр төгссөн. Түүнээс өмнө балет сурах талаар бодож байсан гэнэ.

3.М.э.с засал?

Жи А ахлах сургуульд байхдаа хийлгэсэн гоо сайхны м.э.с з.ас.лы.н.х.аа талаар илэн далангүй ярьдаг. YouTube дээр Жи А 17 настайдаа хамрын м.э.с за.са.л хийлгэсэн гэдгээ мэдэгджээ.

4.Алдартны ideal type

Жи А жүжигчин Kim Jae Wook, Joo Ji Hoon, EXO хамтлагийн гишүүн Kai зэрэг хэд хэдэн жүжигчин, дуучдыг өөрийн идеал type-аар нэрлэсэн.

5.Одууд хүртэл түүнтэй болзохыг хүсдэг

2020 оны YouTube-ийн бичлэг дээрээ Жи А гурваас таван алдартай хүмүүс (жүжигчид, дуучид, тамирчид) DM-ээр болзох тухай бичсэн хэмээн хэлж байжээ.

6.Түүнд жолооны үнэмлэх байхгүй

Энэ бол түүний 2022 оны шинэ жилийн шийдвэрүүдийн нэг юм. Тэрээр ирэх сард шалгалт өгч, машинаа YouTube-ийн блог дээрээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

7.Түүний MB.TI төрөл

Жи А бол ESTP (Гадаад, ажиглагч, сэтгэн бодох, эрэл хайгуул) юм. “Энтрепренер” гэж нэрлэгддэг энэ төрөл нь боломжуудыг эрэлхийлж, арга хэмжээ аван шийддэг билээ.

8.Түүний дуртай K-Pop хамтлаг

Жи А бол жинхэнэ TVXQ! хамтлагийн шүтэн бишрэгч охин. Тэр бага сургуульд байхдаа, түүний дуртай гишүүн Kim Jaejoong хамтлагийн нэг хэсэг байх үеэс л хамтлагийг дэмжиж эхэлсэн байна.

9.Тэрээр олон төрлийн шоунд оролцсон

Жи А Single’s Inferno шоунд оролцохоосоо өмнө Солонгосын олон төрлийн шоу нэвтрүүлэг, тэр дундаа Video Star шоунд оролцож байжээ. Өнгөрсөн жил тэрээр PENTAGON хамтлагийн Kino, Ha Sung Woon, Eunbi нартай хамтран Follow Me гоо сайхны шоуг хөтөлж байсан.

10.Угийн царайлаг гэр бүлтэй

Жи А-г аавтайгаа авахуулсан энэ зургаа нийтлэх үед шүтэн бишрэгчид нь түүний жүжигчний дүр төрх, хувцас загварын мэдрэмжийг магтжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
5
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!