КPOP

К-Попын хамгийн алдартай нөхөрлөлүүд

Үеийн үед алдартай айдолууд сайн найзын харилцаатай байдаг. Зарим нь багаасаа найзалсан байдаг бол зарим нь ижил агентлагт танилцдаг, зарим нь адилхан хамтлагт дебютээ хийж хоорондоо танилцан сайн найзууд болсон байдаг. К-Попын салбар дахь хамгийн алдартай нөхөрлөлүүдтэй танилцана уу. Энд зөвхөн цөөн хэсэг нь л байгаа шүү.

1.BTS V болон Jimin

Тэд нэгнийхээ талаар тоглоом хийхээс гадна хоорондоо маш гүн яриа өрнүүлдэг байна. Тэд үнэхээр онцгой харилцаатай.

2.The Padding Squad

Энэ бүлэг үнэхээр домогт тооцогдохуйц хүмүүс байдаг. SHINee Taemin, EXO Kai, BTS Jimin, Wanna One Ha, Sungwoon, VIXX Ravi, HOTSHOT Timoteo, алдартан биш Jung Kwon Ho зэрэг хүмүүс багтдаг юм. Энэ бүлэг нь өөрт тохирсон жийргэвчтэй хүрэмнээсээ нэрээ авсан. Тэмин үргэлж өөрт тохирсон хүрэм өмсдөг найз нөхөдтэй болохыг хүсдэг байсан тул дотны найз нартаа захиалгаар хүрэм хийж өгсөн. Ийнхүү Padding Squad мэндэлжээ!

3.BLACKPINK болон Red Velvet

Нэгэн үеийн 2 охидын хамтлагийн гишүүд хоорондоо үнэхээр онцгой харилцаатай. Тэд янз бүрийн шоунд гишүүд нь цуг оролцож заримдаа бүр гадуур цуг хооллодог байна. Red Velvet Seulgi, BLACKPINK Jisoo нар найзууд юм. Мөн Red Velvet хамтлагийн Yeri, Rose Red Velvet хамтлагийн Irene, BLACKPINK хамтлагийн Jennie нар хоорондоо үнэхээр сайн харилцаатай юм.

4.GOT7 BamBam болон BLACKPINK Lisa

Энэ 2 айдолын маань найзын харилцааа үнэхээр алдартай. Тэд хүүхэд байхаасаа л нэг бүжгийн crew-д байсан бөгөөд түүнээс хойш найзалсан байна. BamBam-ийн соло цомгийг сонссон анхны хүмүүсийн нэг нь Lisa болсон бол BamBam ч гэсэн байнга Lisa-г өмөөрдөг үнэхээр сайн найзууд юм.

5.NCT Taeyong болон Doyoung

NCT хамтлагийн 2 гишүүн маань үнэхээр сайн найзууд байна. Тэд үргэлж хамт байж цагийг хөгжилтэй өнгөрөөхөөр төлөвлөдөг гэжээ.

6.97 Line

Энэ бүлэг бүхэлдээ дан К-Попын томоохон одууд багтдаг юм. Нэрлэвэл BTS Jungkook, GOT7 Yugyeom, BamBam, SEVENTEEN Mingyu, The8 болон DK, ASTRO Cha Eun Woo, болон NCT Jaehyun нар багтдаг байна. Тэд бүгд 1997 онд төрсөн тул 97 line гэж нэрлэдэг юм.

7.TWICE болон Somi

TWICE хамтлагийн гишүүд болон Somi үнэхээр сайн харилцаатай байдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
16
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!