СОЁЛ УРЛАГ

Single’s Inferno-ийн оролцогч Ji A томоохон шүү.мжлэлд өртлөө

Netflix дээр Солонгос реалити шоу Single’s Inferno цацагдаснаас хойш оролцогчид нь үнэхээр алдартай байгаа билээ. Тэр дундаас хамгийн алдартай байгаа оролцогч бол сошиал од influencer Song Ji A юм.

Энэхүү шоунд оролцосоноос хойш зөвхөн царайгаараа биш хувцсаараа хүртэл анхаарал татсан юм. Тэрээр том брендүүд болох Chanel, Dior зэрэг брендүүдийн хувцасыг өмсжээ. Гэсэн хэдий ч түүний өмссөн хувцас нь дизайнеруудын хувцас биш, харин төстэй дуураймал хувцас байсныг сүүлийн үед интернет хэрэглэгчид анзаарсан байна.

Жишээлбэл, Жи А анх Вилла руу орохдоо Chanel логотой цамц өмссөн байдаг. Гэсэн хэдий ч хувцасны албан ёсны вэбсайт дээрх анхны дизайныг харсны дараа тэд тодорхой ялгаа байгааг анзаарчээ. Логоны өнгө, дизайн, хээ гэх мэт.

Нитизенчүүдийн анзаарсан өөр нэг зүйл бол Ji A-ийн өмссөн хувцасыг BLACKPINK хамтлагийн Женнигийн өмссөн байсан хөөрхөн кардигантай харьцуулсан байна.

Жи А-гийн зурган дээр тэрээр Барби хүүхэлдэйтэй зургаа авахуулж, албан ёсны ориг хувцас өмссөн мэт харагдаж байв…Гэвч олон хүн Женнигийн өмссөнтэй харьцуулахад товчлуураас эхлээд халаас хүртэл өөр байсаныг онцолжээ.

Өөр нэг хэрэглэгч цааш яваад Жи А-гийн арал дээр байсан үеийн даашинзыг хараад Marine Serre хэмээх брэндийнх байсаныг олжээ. Тэд даашинзыг олох гэж оролдсон ч олох боломжгүй гэдгийг анзаарсан бөгөөд Хят.адын вэбс.айтад 28,900 KRW (ойролцоогоор 24.30 доллар) зарагдсан байна.

Олон нитизенчүүд Жи А-г энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байгаа, учир нь түүний өмссөн хувцас нь түүний сонголт боловч энэ нь хуурамч дүр төрхийг бий болгож, загвар зохион бүтээгчдийн хувцсанд оруулсан шаргуу хөдөлмөрийг зөрчсөн гэж олон хүн үзээд байна.

Зарим онлайн орчин дах сэтгэгдлээс хүргэвэл: “Тэр шоун дээр яаж дуураймал бүтээгдэхүүн өмсөж чадаж байна аа? Энэ их тэ.нэг юм.”, ” Тэр нэвтрүүлэгт яаж ху.ур.амч хувцас өмсөж чадаж байна аа? Тэр жаахан мунхаг юм.”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
6
+1
3
+1
1
+1
19
+1
8
+1
4
+1
35
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!