СОЁЛ УРЛАГ

Single’s Inferno-ийн оролцогч Song Ji A дуураймал хувцас өмссөндөө уучлалт гуйлаа

Өмнө нь бид Netflix-ийн Single’s Inferno шоуны оролцогч, YouTube-ийн контент бүтээгч Жи А ш.оун дээр брендүүдийн дуураймал загварыг өмссөн гэх шүүмжлэлд өртсөн талаар хүргэж байсан. Удалгүй Жи А Instagram хуудсандаа уучлалт гуйсан бичвэрээ нийтэлсэн байна. Орчуулан хүргэвэл:

“Сайн байцгаана уу, Song Ji A байна. Юуны өмнө надаас болж урам нь хугарч, гомдоосон бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Одоогоор миний олон нийтийн сүлжээ болон ‘Single’s Inferno’ дээр өмссөн зарим хувцасны талаар маргаан гарч байна. Шүүмжлэл нь зарим талаараа үнэн. Намайг үнэхээр уучлаарай.

Дизайнеруудын бүтээлийг зөрчиж, зох.иогч.ийн э.р.х.ийг үл тоомсорлосны улмаас болсон бүх зүйлдээ дахин уучлалт гуймаар байна. Брэнд гаргахыг мөрөөдөж байсан хүний ​​хувьд би энэ асуудлын ноцтой байдлыг ойлгож, эргэцүүлэн бодох болно. Цаашид ийм зүйл давтагдахгүйн тулд илүү болгоомжтой, анхааралтай судлах болно.

Дуураймал загварыг харуулсан бүх контентыг устгасан. Надаас болж имиж нь муудсан брэндүүдээс бас уучлалт гуймаар байна. Би шүтэн бишрэгчид, захиалагчид, брэндийн ажилтнууд гээд бүх хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ирээдүйд би илүү хариуцлагатай амьдрах болно. Энэ урт бичгийг уншсан танд баярлалаа.” Ингээд уучлалт гуйж байгаа нь ашгүй дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
3
+1
2
+1
3
+1
0
+1
2
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!