СОЁЛ УРЛАГ

Single’s Inferno-ийн оролцогч Ji A-ийн 3-н тэрбум воны үнэтэй орон сууцных нь талаарх үнэн

Single’s Inferno шоу гарсан цагаасаа хойш алдартай хэвээр байна. 2021 оны 12р сард цацагдан саяхан 1-р улирал нь дууссан юм. Ш.о.у.нд оролцсон хүмүүс дундаас Youtube дээр контент бүтээгч Ji A олны анхаарлыг сайн, муу талаас нь татсаар байна. Гэвч түүний сайн талаас илүү муу талын мэдээнүүд нь ар, араасаа гарсаар байгаа.

Хуурамч хувцас өмссөнтэй холбоотойгоор instagram дээрээ гар бичгээр уучлалт гуйсан байдаг. Түүний талаарх м.арг.аан дуусаагүй байгаа бөгөөд дахин нэг м.ар.га.ан гарчээ. Энэ удаа түүний гэртэй холбоотой бөгөөд Солонгосчууд хувь хүнийх нь хувьд тун дургүй болж байгаа бололтой.

Wikitree-ийн мэдээлснээр бол түүний Youtube-ийн шинэ бичлэг дээрээ үзүүлсэн гэр нь ма.рг.а.ан үүсгэсэн байна. Энэ зурган дээр түүний тансаг зэрэглэлийн орон сууцыг харуулсан бөгөөд одоо энэ бичлэг устгагдсан байна.

Энэхүү тансаг зэрэглэлийн байр нь Сөүл хотод байрладаг бөгөөд олон алдартай айдолууд байдгаараа алдартай жишээлбэл, BTS J-Hope, Girls Generation Sunny, JYJ Jae Joong гэх мэт алдартай нэрс байна. Тансаг зэрэглэлийнх болохоор үнийн хувьд хэдэн сая доллараар хэмжигдэх аж.

Түүний үргэлжилсэн нөхцөл байдлын үүднээс WikiTree-ийн шинээр гаргасан тайланд Single’s Inferno-ийн од мөн оршин суугаа газрынхаа талаар худал хэлж байсныг илчилсэн байна. Мэдээллээр бол Ji A өөрөө энэ байрыг эзэмшдэггүй бөгөөд үнэндээ түүний агентлаг болох Hyowon Agency төлбөрийг нь төлөн хамгийн м.у.у нөхцөл байдлаар буюу сараар түрээслэжээ.

Солонгосын олон иргэд сар бүр орон сууцныхаа төлбөрийг төлдөг тул тийм ч том асуудал биш байж болох байсан. Харин Жи А-н хувьд энэ нь том асуудал болж байна. Wolse буюу сарын түрээсийн системийг Солонгосын жирийн иргэд ихэвчлэн ашигладаг. Энэ нь орон сууцны төлбөрийг төлөх санхүүгийн хувьд илүү ээлтэй арга боловч ихэнхдээ доод болон дунд ангитай холбоотой байдаг аж.

Жи А-гийн залуу, баян дүр нь бүхэлдээ худал гэдэг нь саяхан илчлэгдэж байсан ч түүний өмнөх тансаг Trimage орон сууцыг эзэмшиж байсан гэх яриа нь нэмэлт асуудал болж, ялангуяа түүний агентлаг түүний байрны төлбөрийг төлж байгаа нь илчлэгдсэн. Солонгосчууд тийм ч сайхан сэтгэгдэлтэй биш байна. Зарим сэтгэгдлүүдээс нь хүргэвэл: “Тэгэхээр энэ байшинг хүртэл түүний агентлаг түүнд өгсөн гэсэн үг үү?!”, “Түүний агентлаг үнэхээр түүнийг дэмжиж байгаа бололтой хахаха…”, “Үүнийг Хя.тад агентлаг нь сар бүр төлдөг.”

“Тэгэхээр үүнийг хүртэл түүний агентлаг сар бүр төлдөг байсан.”, “Энэ орон сууцны төлбөрийг Жи Агийн Х.ят.ад.ын агентлаг төлдөг. Хя.та.дын хөрөнгөөр. Түүний маргааны дараа Ji A-гийн гэрээ оруулсан бичлэг нууцлагдсан бөгөөд бичлэг нь алга болсон.”, “Танай агентлаг үүнийг сар бүр төлдөг, тэгвэл энэ нь ₩3.00 тэрбум вон (ойролцоогоор 2.52 сая доллар) гэж юу гэсэн үг вэ?”. Нөхцөл байдал ч тиймэрхүү байна даа, Солонгосчууд 2 хуваагдсан бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!