Эдийн засаг

Сая саяар нь ашиг хийсэн 12 сонирхолтой бизнес санаа.

Сайн байна уу манай хуудасыг дэмждэг та бүхэндээ бид өнөөдөр танд шинийг бодогдуулж бүтээлч санааг тань сэдрээж магадгүй нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэхээр бэдлээ. Бид бүгд өөрийн бизнестэй болохыг хүсдэг нь нууц биш билээ. Үүнээс болж зарим нэг хүмүүс хэдэн жилээр толгойгоо гашилгаж явдаг. Харин зарим нэг нь өчүүхэн ч гэсэн боломжийг атгаж богино хугацаанд амжилтанд хүрч чаддаг. Бүтээлч сэтгэлгээ, өөрийнхөө мөрөөдлийг зоригтой хэрэгжүүлж чадаж байгаа хүмүүсийг магтах урам өгөх ёстой. Иймд манай сайт та бүхэнд зохиогчоо саятан болгосон 12 сонирхолтой бизнес санаануудаас танилцуулж байна.

12. Ариун цэврийн өрөөний шөнийн лед гэрэл

Image credits: © Youtube.com

IllumiBowl 2.0-той байвал та тас харанхуйд ч суултуураа олох болно. Энэ суултуурын гэрэл нь хөдөлгөөн мэдрэгчтэй ба таныг 00-ийн өрөөнд ороход л гэрэл автоматаар асах болно. IllumiBowl суултуурын гэрлийн үнэ нь ердөө 10 доллар боловч энэ санаа нь 226,000 доллароор үнэлэгдсэн юм.

11. 1 минутын дотор 100 ширхэг усаны бөмбөлөг үлээгч.

Photo credit: © Bunchoballoons.com

Kickstarter энэ санааг дэмжиж 929,160 доллар зарцуулж байсан ба энэ төсөл нь ч маш амжилттай болсон юм. Нэг минутын дотор Bunch O Balloons ашиглан 100 ширхэг шаарыг усаар дүүргэх боломжтой. Одоо энэ бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрт зарагддаг.

10. Төмсний салат

Зургийн кредит: © Twitter.com

Төмсний салатны бүх орц нийлээд 10 доллар ч хүрэхгүй, харин Zack Brown хамгийн амттай төмсний салат хийх энэ санааг гаргаж мөнгөө амжилттай өсгөсөн гэдэг. Түүний гол зорилго нь ямар ч галзуу санаагаар хөрөнгө босгож болохыг олонд харуулах явдал байсан юм. Эцэст нь тэр 7000 хүн тутмаас 55000 гаран долларын ашиг хүртсэн байна.

9. Товчлуур (keyboard)-тай түлхүүрийн оосор

Photo credit: © Shopify.com

Makey Makey Go-ийн бүтээсэн энэ түлхүүрийн оосор нь флаш шиг харагддаг ч түүнээс ч илүү зүйл хийж чаддаг аж. Энэ нь ямар ч обжектийг цахилгаан дамжуулалтаар зөөврийн товчлуур болгож чадна. Та хүссэн бүхнээ холбож болно жишээ нь зүсэм пицца, өргөст хэмх, цэлцэгнүүр гэх мэт. Энэ санаа нь 200,000 доллар босгосон юм.

8. Автомат шүдний сойз

Photo credit: © healinglifeisnatural.com

Аmabrush-ийн энэ шинэлэг бүтээгдэхүүн нь ердөө 10 секунтад таны шүдийг угаах болно. Амандаа хийгээд болоо өөр үйлдэл хэрэггүй. Энэ бүтээгдэхүүний нийт хөрөнгө оруулалт нь нэг сарын дотор л 3,200,000 евро босгож чадсан байна.

7. Бялууны хэв

Зургийн кредит: © betweenusparents.com

Garrett Heath-н ахлах сургуульд геометрийн хичээл үзэж эхэлсэнээсээ хойш Пи хэлбэртэй бялуу мөрөөддөг байсан аж. Энэ нь түүний Pi Pie Pan буюу Пи хэлбэртэй бялууны хэв хийсэн шалтгаан юм. Түүний энэ төсөлд бялуунд дуртай хүмүүс 17,500 доллар босгон түүний мөрөөдлийг биелүүлсэн байна.

6. Муурны дүрстэй лаа

Зургийн кредит: 
© facebook / pyropetcandles

Лаа хайлах үед дотроос нь металл араг яс гарч ирэх ба энэхүү гайхалтай санааг Исландийн дизайнер Thorunn Arnadottir гаргаж ирсэн байна. Одоо тэрээр илүү олон төрлийн амьтны дүрстэй лааг хийж байгаа аж. Гэвч муурны дүрст лаа нь хамгийн их борлогддог ба эдгээр лааг хийхэд 102,000 доллар боссон байна.

5. Griz хүрэм

Зургийн кредит: © amorq.com

Эдгээрээс бас нэгэн гайхалтай санаа бол Griz хүрэм (Гризли баавгайн хүрэм) билээ. Энэ хүрэм нь хиймэл үсэн эдлэл, баавгайн толгойн малгай болон сарвуун бээлийнээс бүтдэг. Уг санааг зохиогчид анхандаа 2500 доллар хүссэн ч үүнээс хэд дахин давуулж 29,000 доллар босгосон байна.

4. Дуугардаг мэндчилгээний хуудас

Зургийн кредит: © Youtube.com

Эхлээд харахад энэ нь дундаж төрсөн өдрийн мэндчилгээний хуудас мэт санагдаж магадгүй бөгөөд та үүнийг дэлгэцэн дээр анзаарахгүй байж магадгүй юм. Нөгөө талаар энэ төрсөн өдрийн карт бол жинхэнэ тоглоом юм: та үүнийг нээвэл хөгжим зогсохгүй. Карт нь хаагдсан эсвэл живсэн байсан ч 3-аас дээш цагийн турш уянгалаг аялгууг үргэлжлүүлнэ. Бие махбодийн хувьд устгах хүртэл чимээгүй байх боломжгүй карт. Төлөвлөсөн 7500 долларын оронд бүтээгч 92 000 долларын орлого олох боломжтой болсон.

3. Дэлхий дээрх хамгийн гайхалтай муурны хуанли

Зургийн кредит: © facebook.com / thekatefunk

Кейт Фанк, Бреннан Грох нар 2014 онд “Дэлхийн хамгийн супер гайхалтай 100 хувь гайхалтай муурны хуанли”-ны санааг гаргасан. Эхэндээ ердөө 3500 доллар байсан ч тэд 25,000 гаруй долларын хандив цуглуулж чадсан. Энэхүү төсөл нь найм дахь жилдээ хэрэгжиж байна.

2. “Муураа долоох” сойз

Зургийн кредит: © awesomeinventions.com

Энэ төсөл нь хамгийн амжилттай төслүүдийн нэг гэж хэлэхгүй ч хамгийн эгдүүтэй төсөл байсан. LICKI Brush нь өөрийн хайртай мууртайгаа тоглож байх үедээ л муураа долоож буй мэтээр самнах боломжыг бий болгосон юм. Энэ төсөлд нийт 52,000 доллар боссон байна.

1. Зөвхөн эрчүүд л ойлгох дотуур хувцас

Зургийн кредит: © Joeywears.com

Энэ дотуур хувцас нь бүх эрчүүдэд тухтай, цэвэрхэн мэдрэмж өгөх маш сайн даавуугаар хийгдсэн ба бусад бүх төрлийн дотуур хувцаснаас хавь илүү тухтай гэнэ. Энэхүү төсөл нь 141,409 доллар босгож чадсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!